Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшиж, нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос 7-12 м/с. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 33-38 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр 26-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 21-26 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 24-26 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр, 30, 31-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нутгийн зүүн хэсгээр 7-12 м/с. 28-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор болон Увс нуурын хотгор , Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 31-36 градус, Хүрэн бэлчир болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. 31-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтний эрч чангарна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.26-ны өдрийн 09:47 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 09:47 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.26-ны өдрийн 11:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 11:57 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.26-ны өдрийн 14:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 14:14 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Өгөөмөр багт тус сумын цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаан дотор нь иргэн А-гийн “Норд бенз” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.26-ны өдрийн 15:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтайгаар 15:59 цагт очиж, 41 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 4 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.26-ны өдрийн 18:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 18:33 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.26-ны өдрийн 23:02 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 23:11 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 01:00  цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 01:08 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.26-ны өдрийн 21:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 22:00 цагт очиж, 03 цаг ажиллаж унтраасан.

3.Үйлдвэрлэлийн осол:

Ахуйн осол, гэмтэл: Нийслэлийн  Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрны лифт 14 давхарт гацаж бага насны 3 хүүхэд саатсан тухай дуудлагыг 01.26-ны өдрийн 18:32 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 18:45 цагт очиж, 20 минут ажиллаж, иргэн О /40 настай, эмэгтэй/, Н /10 настай, эрэгтэй/, Э /6 настай, эмэгтэй/, У /2 настай эрэгтэй/ нар гацсан байсныг гаргаж, аюулгүй байдлыг хангаж ажилласан.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд халууны шилээ хагалсны улмаас бага хэмжээний мөнгөн ус асгарсан тухай дуудлагыг 01.27-ны өдрийн 02:36  цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 02:52 цагт очиж, иргэн Г-гийн 00 өрөөнд халууны шилний мөнгөн ус бага хэмжээгээр тархсан байсныг савлан авч, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилласан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top