Аврагч, гал сөнөөгч Б.Мишээлт олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

p1c5cv88l31qq1n1to5n1b91elo3.jpg

   Энэтхэг Улсын Нью Дели хотноо зохион байгуулагдсан “India Open” олон улсын боксын тэмцээний 60 кг-ийн жинд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53-р ангийн аврагч, гал сөнөөгч Б.Мишээлт мөнгөн медаль хүртлээ.   

Тус тэмцээн 2018 оны 01 дүгээр сарын 28-аас 02 дугаар сарын 01-ний хооронд зохион байгуулагдсан бөгөөд нийт 23 орны 240 гаруй тамирчин оролцсон байна.

Дашрамд дурдахад аврагч, гал сөнөөгч Б.Мишээлт нь 2014 оны Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, залуучуудын А зэрэглэлийн олон улсын тэмцээний алт, 2015, 2016, 2017 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт тамирчин юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.   

scroll to top