“Тэргүүний байгууллага”-аар шалгарлаа

28109051_1975497546034360_1729399867_n.jpg

“Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн босгон дээр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар өнгөрсөн оныхоо ажил үйлсийг дүгнэж, аймгийн шилдэг байгууллага, хамт олныг шалгарууллаа.

Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлэн ажилласан Онцгой байдлын газар нь Ховд аймгийн 2017 оны “Тэргүүний байгууллага”-аар шалгарсан байна.  

 Онцгой байдлын газрын хамт олон өнгөрсөн онд аймгийн Биеийн тамир, спортын газарт бүртгэлтэй байсан Усан спортын төвийг Аймгийн ИТХ-ийн 35 дугаар тогтоолоор Онцгой байдлын газарт шилжүүлэн авч,байнгын ажиллагаатай болгосон. Онцгой байдлын газрын барилгын засварыг ОБЕГ болон аймгийн Засаг даргын нөөц сангаас санхүүгийн дэмжлэгийг авч, алба хаагчдын дотоод нөөц бололцоог ашиглан барилгын гадна, дотор талын урсгал засваруудыг хийхийн зэрэгцээ Улсын нөөцийн салбарын байрны засварыг “Жайка” олон улсын байгууллагын санхүүжилтээр иж бүрэн засварын ажил дуусгасан зэрэг олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн юм  гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

 

scroll to top