Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Орхон аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 12-17 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 градус, Алтай өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 11-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 15-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас, 16-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутаг болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 15-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 16, 17-нд баруун аймгуудын нутгаар, 18-нд нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халхын голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нөмөр нөөлөг газраар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.17-ны өдрөөс нутгийн хойд хэсгээр хүйтний эрч чангарна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багт хашаанд хураасан хөрзөн шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ний өдрийн 23:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар  ангийн 5 алба  хаагч, 1 автомашинтай 23:42 цагт очиж, 17 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дундсайхан багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 10:46 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 10:50 цагт очиж 8 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 15:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 15:33 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Нарлаг багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 16:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 17:03 цагт очиж 17 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 17:55 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 18:04 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн А /58 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 05:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 05:14 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд иргэн А-гийн “Тоёото Чезир” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байна  гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 05:12 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 05:19 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

 Бусад: Увс аймгийн Тариалан сумын Мянган багийн “Ямаатын бөгс” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 10 км-т/ 3 зорчигчтой “Ланд крузер-80” загварын автомашин тус аймгийн Тариалан сумаас Улаангом сумын чиглэлд “Хархираа” голын мөсөн дээгүүр зорчиж яваад мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 02.13-ны өдрийн 21:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай 23:20 цагт очиж 1 цаг ажиллаж автомашиныг татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top