“Тэргүүний хамт олон”-оор хоёр дахь удаагаа шалгарав

27973155_1785696278402820_4544016402216808000_n.jpg

Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ Засгийн газар болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, салбарын хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулан ажилласан Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар нь аймгийн 2017 оны “Тэргүүний хамт олон”-оор хоёрдахь удаагаа шалгарлаа.

Өнгөрсөн онд Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар нь ОБЕГ, АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас хамтран “Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг амжилттай зохион байгуулсан. Нүүн шилжих үйл ажиллагаанд Даланзадгад сумын 8 багийн 23810, Цогтцэций сумын 5 багийн 2445 иргэнийг 4 аюулгүй цэгт цуглуулж, аймгийн хэмжээнд нийт 26255 иргэнийг хамруулан ажилласан зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм гэж Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

scroll to top