ТЕНДЕРИЙН УРИЛГА ОБЕГ-201801001

Тендер шалгаруулалтын нэр: Онцгой байдлын албанд хувцас хэрэглэл худалдан авах Тендер шалгаруулалтын дугаар: ОБЕГ/201801001 Онцгой байдлын ерөнхий газар эрх бүхий тендерт оролцогчдоос Онцгой байдлын албанд хувцас хэрэглэл нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Борлуулалтын хэмжээ: 2017, 2016, 2015 оны борлуулалтын орлогын аль нэг жилд нь санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн 30 хувиас багагүй

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2017, 2016, 2015 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2017, 2016, 2015 оны аль нэг жилд нь санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байна

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардахгүй

Тендерийн хамт 24612434 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
 1 ” Каракуль арьс ” – 247000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх  2 ” Ёслол албаны малгай, өвлийн малгай ” – 353997 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх  4 ” Цегейк захтай, савхин гадартай, салдаг дотортой дээл, савхин мөрдөс, савхин бээлий ” – 8885000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх  5 ” Хүзүүний ороолт, ноосон цамц / ханцуйгүй/, ноосон цамц ” – 2184999.5 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх  6 ” Зуны гутал /эрэгтэй, эмэгтэй/, зуны гутал хагас түрийтэй гутал /доторгүй/ ” – 705000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх  7 ” Өвлийн гутал /урт түрийтэй, эмэгтэй/, өвлийн гутал /хагас түрийтэй/ ” – 755000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх  9 ” Албаны цамц /урт, богино ханцуйтай/, ёслолын цамц /урт, богино ханцуйтай/, хээрийн богино ханцуйтай цамц /захгүй/, албаны зангиа ” – 1130000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх  10 ” Энгийн ажилчдын хувцас /зун/, энгийн ажилчдын хувцас /өвөл/ ” – 750000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх  11 ” Зөөлөн мөрдөс, саан зүүлт, ёслолын саан бүс, ёслолын мөрдөс, цагаан бээлий, малгайн сагалдрага, малгайн сагалдрага /саан/, ёслолын малгайн тэмдэг, малгайн тэмдэг, том таван хошуу /шаргал мөнгөлөг/, жижиг таван хошуу /шаргал, мөнгөлөг/, цол ялгах
тэмдэг /шаргал, мөнгөлөг/, ахлагч тэмдэг /шаргал, мөнгөлөг/ ” – 1012437.5 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх  12 ” Аврагчийн хувцас /зун/, аврагчийн хувцас /өвөл/ ” – 919000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх  13 ” Гал сөнөөгчийн хүн нэг бүрийн хувцас хэрэглэл /барилга байгууламжийн/ ” – 3690000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх  14 ” Ногоон саарал дижитал даавуу, ноосон даавуу ” – 3980000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
Тендерийг 2018 оны 03 -р сарын 14 -ны өдрийн 09 цаг 01 минут -аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 03 -р сарын 14 -ны өдрийн 10 цаг 00 минут – т нээнэ. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Онцгой байдлын ерөнхий газар 104б тоот. Утас: 262015 Веб хаяг: http://nema.gov.mn

scroll to top