ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийн үйл ажиллагаатай өнөөдөр Зэвсэгт хүчний ангиудын холбооны дарга нар танилцлаа.
Энэ үеэр Гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийн дарга, хурандаа Д.Баярбаатар сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжүүдийн шинэчлэлийг танилцуулсан юм.
Мөн Үндэсний болон бүсийн төвүүдийг байгуулж, гамшгийн үеийн шуурхай удирдлага, зохицуулалт, зарлан мэдээлэх үйл ажиллагааг богино хугацаанд шуурхай авч хэрэгжүүлэхээс гадна ЗХЖШ, ХХЕГ, ЦЕГ, ТЕГ, ЭМЯ зэрэг тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын шуурхай удирдлагын төвүүдтэй шууд холбогдож, харилцан мэдээлэл солилцож байгаагаа танилцуулав.
Танилцах үйл ажиллагаанд Зэвсэгт хүчний ангиудын нийт 40 орчим холбооны дарга нар оролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.