Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Өмнөговь аймгийн нутгаар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн уулархаг нутаг болон Арц-Богдын өвөр хоолойгоор 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 10-15 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Орхон-Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 4-6 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 2-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, 3-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 4-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 2,3-нд ихэнх нутгаар  түр зуур 18-20 м/с, 4,5-нд зарим газраар 14-16 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 3,5-нд нутгийн зүүн хагаст, 4-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, Хүрэн бэлчир орчим, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө  3-8 градус хүйтэн байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 08:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 08:29 цагт очиж, 4×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 01 цаг 30 минут ажиллан, унтраасан.

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 09:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 28 км замыг туулан 10:40 цагт очиж, 30 минут ажиллаж, унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 16:39 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 16:50 цагт очиж, 20 минут ажиллаж, унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд худалдааны төвийн хашаанд нам даралтын уурын зуух шатаж байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 01:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 01:57 цагт очиж, 15 минут ажиллаж, унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт багийн “Балбархай” гэдэг /сумын төвөөс баруун зүгт 18 км-т/ тус сумын харъяат иргэн С /38 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 02.27-ны өдрийн 12:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 02.28-ны өдрийн 18:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Эрэн хайх аврах салбарын 24 алба хаагч, орон нутгийн 10 хүн, нийт 34 хүн, 4 автомашинтай 02.28-ны өдрийн 18.35 цагт эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлж, мөн өдрийн 23:34 цагт гэрээс нь 1.2 км зайтай малчин Т-гийн гэрээс эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top