Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад хэсгээр үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад хэсгээр баруун өмнөөс 7-12 м/с, баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 8-13 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Орхон-Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, оройдоо ялимгүй цас орно, салхи зүүн өмнөөс 7-12 м/с, 0 градус орчим байна.

Төлөв байдал: 3-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 4-нд нутгийн хойд хэсэг, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар  6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 3-нд ихэнх нутгаар  түр зуур 18-20 м/с, 4, 5-нд зарим газраар, 6-нд говь тал хээрийн нутгаар 14-16 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 3, 4-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халхын голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Хүрэн бэлчир орчим, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 09:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автмашинтай 7 км зам туулан 09:54 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн худалдааны гудамжинд пабын гал тогооны өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 13:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр  унтраах, аврах 47 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 150 метр зам туулан 13:02 цагт очиж, 16 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багт хөрөө рамын хашаанд цахилгаан хөрөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.01-ний 13:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах  27 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 13 км зам туулан 13:21 цагт очиж 34 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороонд иргэн Г-гийн эзэмшлийн улсын дугаартай “Норд бенз” загварын ачааны автомашинд ачсан өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.01-ны өдрийн 22:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 22:13 цагт очиж, 1 цаг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Бумбат багийн “Ханангийн-Энгэр” гэдэг газар малын хашаа, 40 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.02-ны өдрийн 04:10 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 77 км зам туулж, 05:35 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт 6 бод мал, 40 бог мал өртөж хорогдсон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top