Онцгой байдлын байгууллагаас хурандаа цолтнууд төрлөө

29243958_969982283159162_6116173527042228224_o.jpg

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваагийн тушаалаар ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын Стратегийн төлөвлөлтийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Баянмөнх, ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах албаны эрхлэгч, дэд хурандаа Х.Сүхбаатар нарт албан тушаалын зэрэглэлийн “Хурандаа” цол олголоо.

Харин Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Хугацааны өмнө дэд хурандаа цолоор: ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, хошууч Ч.Цогбаяр, Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, хошууч Я.Гантөмөр, НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Б.Чинбат, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч С.Эрдэнэбаяр, Санхүү, үйлчилгээний албаны хангалт үйлчилгээ, орон сууц, байрны ашиглалт хариуцсан мэргэжилтэн, хошууч А. Чинбат нарын зургаан алба хаагч, Хугацааны дэд хурандаа цолоор: ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, хошууч П.Амарзаяа нарын таван алба хаагчийг шагналаа. 

Мөн Хугацааны өмнө хошууч цолоор: ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын Агуулахын аж ахуй, чанар, технологи, хяналтын хэлтсийн дарга, ахмад Ч.Отгончулуун, Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын Хангалт үйлчилгээний хэлтсийн дарга, ахмад Д.Болорцэцэг, Гамшгийн шуурхай удирдлагын газрын радио холбоо, зарлан мэдээллийн систем хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Ч.Лхамжав, Уул уурхайн аврах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, ахмад Б.Баттогтох, НОБГ-ын Захиргааны удирдлагын хэлтсийн хяналт шинжилгээ, үнэлгээ, сахилга, ёс зүй хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Ж.Төмөрмандах, Мөн хэлтсийн дотоод ажил, төлөвлөлт, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Р.Мөнхбат, Гамшгийн шуурхай удирдлагын  хэлтсийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, дайчилгаа, нүүлгэн шилжүүлэлт хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Э.Батбаяр, Аврах тусгай ангийн Аврах ажиллагааны бэлэн байдал, багаж хэрэгсэл хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Ц.Эрдэнэбилэг нарын 11 алба хаагч,

Хугацааны хошууч цолоор: ОБЕГ-ын  Захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Б.Саранцэцэг, НОБГ-ын нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн арга зүйч, ахмад Д.Мягмарцэцэг, Аврах тусгай ангийн Тусгай чиг үүргийн салбарын химийн ажиллагааны салбарын дарга, ахмад З.Батгэрэл, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /101, 105/-ын зохицуулагч, галын шинжээч, ахмад С.Бат-Үсэг нарын дөрвөн алба хаагч шагнагдсан юм.

Түүнчлэн Хугацааны өмнө ахмад цолоор: ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын эмч, сэтгэл зүйч, ахлах дэслэгч Э.Өлзийжаргал, АТА-ийн Эрэн хайх, аврах салбарын захирагч, ахлах дэслэгч Т.Баяраа нарын таван алба хаагч, Хугацааны ахмад цолоор: НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналт /жижүүр/-ын байцаагч, ахлах дэслэгч Б.Дамдин нарын  долоон алба хаагч,

Хугацааны ахлах дэслэгч цолоор: ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хими, бактериологи, цацрагийн асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Ш. Мөнхтулга, Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн техникийн бэлэн байдал хариуцсан инженер, дэслэгч П.Үүрцайх, Хангалт үйлчилгээний ангийн тооцооны нягтлан бодогч, дэслэгч Т.Мөнх-Эрдэнэ, АТА-ийн Эрэн хайх, аврах салбарын аврах багаж хэрэгслийн техникч, дэслэгч Ц.Мөнхцогт, Аврах ажиллагааны салбарын бүлгийн дарга-шүхрийн зааварлагч, дэслэгч С.Жавхлантөгс, ХСИС-ийн Ахлагчийн сургуулийн багш, дэслэгч С.Мөнгөншагай нарын 19 алба хаагч тус тус шагнагдсан юм.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр: ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын мэргэжилтэн, хошууч Л. Мөнхбаатар, НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн  “ТЭЦ-3” ДЦС-ын гэрээт галын хэсгийн туслах байцаагч, ахлах ахлагч Д.Мягмардорж, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бичиг хэрэг, архивын эрхлэгч, ахлах ахлагч Д. Дулмаа,Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Энхмандах нарын 45 алба хаагчийг шагнаж, урамшууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top