Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал 2018 оны 03 дугаар сарын 14-20-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь Дундговь, Төв аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахаар орон нутагт ажиллаж байна.
Тэрбээр 03 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Сүхбаатар, Дорноговь аймгийн Онцгой байдлын газруудад ажиллаж, алба хаагчидтай уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцуулахаас гадна аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх мэргэжлийн ур чадвар, нийгмийн баталгааг хангах болон эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний биелэлттэй танилцаж, санал хүсэлтийг сонссов.
Мөн Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын харьяа Түмэнцогт сумын Улсын нөөцийн салбар, Баруун-Урт суман дахь Улсын нөөцийн цэг, Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгалаа. Энэ үеэр Эрдэнэцагаан суманд шинээр баригдах Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн барилгын газрын асуудлыг сум орон нутгийн удирдлагуудтай зөвшилцөн шийдвэрлэлээ.
Түүнчлэн Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойг тохиолдуулан албан хаагчдыг, төрийн одон медаль, цол, Онцгой байдлын албаны төлөө 1, 2, 3 дугаар зэргийн тэмдэг, ОБЕГ-ын жуух, баярын бичиг, сайшаалын үнэмлэхээр тус тус шагнаж урамшууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.