Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст баруун хойноос 5-10 м/с, баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим болон Идэр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 градус, Алтайн өвөр говиор 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с. 4-6 градус дулаан байна.

Төлөв байдал: 22-нд Хангайн уулархаг нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр бага зэрэг хүйтрэх боловч 23-наас ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 12:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 12:53 цагт очиж, 10 минут ажиллаж, унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Замчин багийн “Дунд-Өлөнт” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 12 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 13:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 12 км замыг туулан 14:17 цагт очиж,  33 минут ажиллаж, унтраасан.

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 14:43 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 16.5 км замыг туулан 15:02 цагт очиж, 5 минут ажиллаж, унтраасан.

Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрны тагт шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 18:48 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 18:55 цагт очиж, тус байрны 37 тоотын тагтан дээр эд зүйлс, мөн тус байрны 38, 39 тоот байрны гадна пасад тус тус шатаж байсныг 25 минут ажиллаж, унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, МУБИС-ийн уулзварын автозамын зорчих хэсэг, “Сонор” плазагийн дэргэд Улаанбаатар хотын харъяат иргэн Б-гийн эзэмшлийн “Прусс-20” загварын суудлын автомашин, иргэн Б-гийн эзэмшлийн “Альфард” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 03.21-ний өдрийн 00:06 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 00:14 цагт очиж, иргэн Б /32 настай, эрэгтэй/, иргэн А /33 настай, эрэгтэй/ нар “Прусс-20” загварын суудлын автомашины бүхээгний хэсэгт хавчуулагдсан байсныг 28 минут ажиллан гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

4.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багт иргэн А-гийн хашаанд Хараа голын халиа орж, гэр нь усанд автсан тухай дуудлагыг 03.20-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 7 алба хаагч, орон нутгийн 9 хүн, 4 автомашин, нийт 16 хүн, 4 автомашинтай 1 км замыг туулан 09:40 цагт очиж, 2 цаг ажиллаж тухайн айлыг нүүлгэн шилжүүлж, аюулгүй болгосон. Тус сумын Хараа багийн 4 дүгээр хэсгийн Хараа гол дагуух сэтэрсэн үерийн даланд 70 тн шороо зөөвөрлөн буулгаж, 4 цаг ажиллаж, сэргээн засварласан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багт иргэн Э, иргэн Ч нарын хашаанд шар усны үер орж ирсэн тухай дуудлагыг 03.20-ны өдрийн 18:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 10 алба хаагч, “Хөтөл-Цемент шохой” ХК-ний 3 албан хаагч, нийт 13 хүн, 3 автомашинтай, 4 км замыг туулан 18:55 цагт очиж, үерийн далангийн сэтэрсэн гурван хэсэг газарт 40 тн шороо зөөвөрлөн буулгаж, нийт 4 цаг ажиллаж, аюулгүй болгосон.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт иргэн С, иргэн Н нарын хашаанд  шар усны үер орж, гэр байшин усанд автсан тухай дуудлагыг 03.20-ны өдрийн 20:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 22  дугаар ангийн 26 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 54  дугаар ангийн 9 алба хаагч, Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн 83 хүн, нийт 123 хүн, 23 автомашинтайгаар  2,5 км зам туулан 20:50 цагт очиж, 7 цаг ажиллаж, 12 иргэн, 7 өрхийн эд хогшлыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, шар усны үерийн голидролыг өөрчлөх, 800 тн шороо зөөвөрлөн далан байгуулах ажлыг хийж, аюулгүй болгосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top