Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги шинэ байрны нээлтээ хийлээ

GJ1A3562.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Дундговь, Төв аймгийн Онцгой байдлын газруудын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ.Уулзалтын үеэр Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцуулахаас гадна аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх мэргэжлийн ур чадвар, нийгмийн баталгааг хангах болон эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний биелэлттэй танилцаж, санал хүсэлтийг сонссов.Мөн Дундговь аймгийн Онцгой байдлын газар, Улсын нөөцийн салбарын байрыг засварлах үүрэг чиглэлийг өглөө.

Харин Төв аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн шинэ байрны нээлтэд оролцов.

Тус ангийн барилга нь 20 автомашины тавиулан, оффис, 8 айлын орон сууц, бялдаржуулах танхимтай, 1296 м2 талбай бүхий иж бүрэн цогцолбор юм.

Улсын төсвийн 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус барилгын гадна талбайн тохижилтыг алба хаагчид өөрсдийн хүчээр бүтээн байгуулсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top