Хамтарсан дадлага, сургуулилт зохион байгууллаа

DSCN5702.jpg

Монгол Улсын Шадар Сайдын 2017 оны 08 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Зоонозын өвчин судлалын үндэсний төв хамтран нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсгэж болзошгүй Зоонозын шалтгаант өвчний дэгдэлтийн үед мэдээллийг хэрхэн шуурхай дамжуулах, эрсдэлийг үнэлэх, хамтарсан хариу арга хэмжээ авах сургалт, дадлагыг зохион байгууллаа

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвд зохион байгуулсан тус сургалтын үеэр Завхан аймгийн Шуурхай удирдлагын нэгжтэй цахимаар холбогдож, тарваган тахал өвчний талаар цагийн байдал өгч, дадлага сургуулилт хийсэн юм.

Дасгал, сургуулилтын зорилго нь салбар дундын болон салбар хоорондын байгууллагууд мэдээллийг хэрхэн шуурхай солилцох, эрсдэлийн үнэлгээг хэрхэн хийх, голомтын төлөв байдлын зураглал гаргах, зөвлөмж боловсруулах, хамтарсан хариу арга хэмжээ авах талаар нэгдсэн ойлголттой болох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top