“Гамшгийн эрсдэлийг бууруулахад миний оролцоо” гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

DSC9709.jpg

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээний үндэсний төвтэй хамтран Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Гамшгийн эрсдэлийг бууруулахад миний оролцоо” сэдэвт гар зургийн уралдааныг зарласан.

Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад хүүхэд, багачуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний уран бүтээлээр дамжуулан олон нийтэд гамшгийн эрсдэлийн талаарх ойлголтыг түгээх зорилгоор зохион байгуулсан тус уралдаанд нийслэлийн дүүрэг бүрээс шилдэг таван бүтээлийг шалгаруулан ирүүлсэн юм.

Эдгээр шилдэг 45 бүтээлээс “Шинэ Монгол” сургуулийн 11-3 ангийн сурагч Б.Энэрэлийн бүтээл шилдгээр шалгарч, уралдааны тэргүүн байрыг эзэллээ. Харин хоёрдугаар байрт Баянгол дүүргийн 19 дүгээр 11дүгээр ангийн сурагч Б.Маргад-Эрдэнэ, гуравдугаар байрт Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн 12-1 ангийн сурагч А.Маралмаа шалгарсан бол тусгай байрыг мөн л 125 дугаар сургуулийн 12-2 ангийн сурагч Б.Билигдэмбэрэл эзэллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top