Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар хүчтэй шороон шуурга шуурсан.

Өнөөдөр:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн ихэнх, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 16-18 м/с, зарим үед 24 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар 4 градус дулаанаас 1 градус  хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 19-24 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 12-14 м/с, зарим үед 18-20 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 4-6 градус дулаан байна.

Төлөв байдал:  2-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 2-3-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с, 4-нд ихэнх нутгаар, 5-нд говь талын нутгаар  18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон  шороон шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус,  Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Бөхийн өргөөний дэргэд 2х2 метрийн хэмжээтэй харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 03.31-ний өдрийн 23:34 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 3  км замыг туулан 23:40 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн “Өргөн цагааны хойд гол” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 11 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.31-ний өдрийн 13:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 12 алба хаагч, 2  автомашинтайгаар 15 км зам туулан 14:20 цагт очиж, 4 цаг 20 минут ажиллаж унтраасан.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.31-ний өдрийн 18:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 5 алба хаагч, 2 автомашинтайгаар 0.1 км замыг туулан 18:10 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг багийн “Цэргийн ангийн полигон” гэдэг газар 5 ханатай 2 гэр, малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 03.31-ний өдрийн 19:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 14 км замыг туулан 19:30 цагт очиж, 2 цаг ажиллаж унтраасан.

Төв аймгийн Баян сумын Цавчир багийн “Шувуут” гэдэг газар өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.31-ний өдрийн 19:58 цагт хүлээн авч Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 25 км зам туулан 21:05 цагт очиж, 1 цаг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.31-ний өдрийн 22:06 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 6 км замыг туулан 22:12 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн хангай багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.31-ний өдрийн 23:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км замыг туулан 23:54 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 04:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтайгаар 2 км замыг туулан 04:52 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэбулаг багийн “Яргайт” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 100 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.31-ний өдрийн 17:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 24 иргэн, 3 автомашин, нийт 36  хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top