ЗАРЛАЛ

0c0fbebebced4e44e9eba0df8b472741deb23044.jpg

Хууль сахиулахын их сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн цахим бүртгэл 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхэлж байна.

“Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” мэргэжлийн 5 жилийн бакалаврын эчнээ сургалтад, бүрэн дунд боловсролтой ахлагчийн албан тушаалд ажиллаж байгаа алба хаагчид элсэн суралцах боломжтой, алба хаагчид нь 2016 оноос хойш Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн байх ёстой.

“Онцгой байдлын байгууллагад алба хаах журам”-ын 10 дугаар зүйлд заасны дагуу албанд 3-аас доошгүй жил ажилласан, 5 жилийн эчнээ сургалтад суралцах хүсэлтэй алба хаагчдын нэр, холбогдох материалыг анги, байгууллагын албан бичгийн хамт 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор Захиргааны удирдлагын газарт ирүүлнэ үү.

            Бүрдүүлэх материал:

  1. Өргөдөл (даргын зөвшөөрөлтэй)
  2. Биеийн байцаалт (төрийн албан хаагчийн 1-р маягт)
  3. Иргэний үнэмлэхний хуулбар эсвэл лавлагаа
  4. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
  5. Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж, бүртгэлийн дугаар
  6. Цээж зураг 3х4 хэмжээтэй 4 хувь

Та энэхүү линкээр орж http://www.leu.gov.mn/page/3010.shtml?sel=1588&subsel=5999 элсэлтийн журамтай танилцаж, дэлгэрэнгүй мэдээллийг ОБЕГ-ын 262510 утсаар тодруулна уу.

 

ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top