“Гамшгийн үед санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах нь” сэдэвт хамтарсан сургалт эхэллээ

DSC0482.jpg

Онцгой байдлын ерөнхий газар, “Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” төслийг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Тус төслийн хүрээнд “Гамшгийн үед санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах нь” хамтарсан сургалтыг өнөөдөр эхлүүллээ.

Сургалтаар Япон улсын тэргүүн туршлагад үндэслэн боловсруулсан гамшгийн үед төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичгийн төслийг танилцуулж, гамшгийн үед гэрээ байгуулдаг тогтолцоо, механизмын талаарх тэргүүн туршлагаас хуваалцах юм. Мөн санамж бичгийн хүрээнд явагддаг дадлага сургалтуудыг зохион байгуулна.

Түүнчлэн энэ удаагийн сургалтаар газар хөдлөлтийн үед Эрүүл мэндийн салбартай хэрхэн ажиллах талаар төслөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагааны явц, Эрүүл мэндийн улсын албанаас төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах зорилгоор боловсруулсан санамж бичгийн төслийн зорилго, агуулгыг нарийвчлан  танилцуулах юм.

Улсын албадын мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилготой тус сургалтанд ОБЕГ, Гамшгаас хамгаалах улсын албадын мэргэжилтнүүд болон холбогдох төрийн бус байгууллага, холбоод, нийгэмлэгийн нийт 40 гаруй хүн оролцож байна  гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top