Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банк хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд, ой хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх“ төслийг Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн 12 суманд хэрэгжүүлж байгаа билээ.
Төслийн хүрээнд Сүхбаатар аймагт “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн удирдлага“ сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтанд тус аймгийн Мөнххаан, Сүхбаатар, Түмэнцогт сумын нийт 30 гаруй сургагч багш, баг, хөршийн бүлгийн төлөөллүүд хамрагдаж байгаа юм.
Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, баг, хөршийн үйл ажиллагааны төлөвлөгөөг сумын гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөнд тусгаж сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой тус сургалтыг ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн судалгааны төвийн дарга, хошууч генерал П.Даш, Олон улсын зөвлөх, доктор Иан Вайлдэрспин нар удирдан явуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.