1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Орхон аймгийн нутгаар бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Монгол Алтайн нуруу, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Онон, Улз голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар 22-27 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 19-21 градус дулаан байна.
Төлөв байдал: 19-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 19-нд ихэнх нутгаар түр зуур 18-20 м/с, 20-нд зарим газраар, 21, 22-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. 22-нд нутгийн баруун хагаст өдөртөө дулаарна.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багт байрны тагт дээр эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 08:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 08:15 цагт очиж, 38 минут ажиллаж, унтраасан.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багт байшингийн дүнзэн торх шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 10:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 5 алба хаагч, 2 автомашинтай 0.5 км зам туулан, 10:53 цагт очиж, 15 минут ажиллаж, унтраасан.
Төв аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар багт хашаа, хураалттай шургааг мод шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 14:35 цагт хүлээн авч Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 29 км замыг туулан 15:01 цагт очиж, 25 минут ажиллаж, унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багт /сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км-т/ тус сумын харъяат иргэн Д-гийн эзэмшлийн “К5” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 20:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 14 км замыг туулан 21:07 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 22:03 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 22:21 цагт очиж, 50 минут ажиллаж, унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Улаан-Асга багийн “Хуштын-Эх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.16-ны өдрийн 17:24 цагт хүлээн авч орон нутгийн 30 иргэн, 3 автомашин, 7 мотоцикльтойгоор ажиллаж 04.17-ны өдрийн 00:05 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна. Гал түймэрт 5 га талбай өртсөн.
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Горхины-Эх, Ухантын даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 20:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 51 хүн, 5 автомашин, 8 мотоцикль, 6 морьтойгоор түймрийн урд талд “Тарвагатай” гэдэг газар, түймрийн зүүн хойд тал “Хөх чулуу” гэдэг газар орон нутгаас 10 хүн, 10 морьтой, түймрийн хойд тал “Өндөр хидмэгийн хяр” гэдэг газар орон нутгийн 15 хүн, 15 морьтой, нийт 88 хүн, 6 автомашин, 8 мотоцикль, 31 морьтой унтраахаар ажиллаж байна. 04.17-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашин, Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 11 алба хаагч, 1 автомашин, Цагаан-Үүр сумаас 30 хүн, 30 морьтой, нийт 53 хүн, 2 автомашин 30 морьтой нэмэлтээр очсон. Түймрийн голомтод нийт 141 хүн, 8 автомашин, 8 мотоцикль, 61 морьтой унтраахаар ажиллаж байна.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Бусад: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Бугатын-Амны дунд гарам” гэдэг газар тус дүүргийн харъяат иргэн М-ийн эзэмшлийн “Клюгер” загварын суудлын автомашин “Тэрэлж” голд живсэн тухай дуудлагыг 04.17-ны өдрийн 15:54 цагт хүлээн авч Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 70.5 км замыг туулан 17:28 цагт очиж, 01 цаг 30 минут ажиллаж татан гаргаж, иргэн М-д хүлээлгэн өгсөн.
Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян багийн “Хар нуур”-ын даваа /аймгийн төвөөс баруун урд зүгт 130 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 100 км-т/ 04.15-ны өдөр “Хар нуур”-ын давааны орчимд цасан шуурга шуурсаны улмаас автозамын зорчих хэсэг цасанд боогдож, 16 зорчигчтой, 4 автомашин цасанд суусан тухай дуудлагыг 04.16-ны өдрийн 10:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын даргын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашин, зам арчлалтын “Жол” ХК-ийн 3 ажилтан, 2 техниктэй мөн өдрийн 21:00 цагт очиж, боогдсон зам, давааг нээхээр ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР