Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас зүүн хойш 60 км-т Зэрлэг 3-р баг “Горхины эх Ухантын ам” гэдэг газар ойн түймэр гарч байна гэдэг дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 2018.04.15-ны өдрийн 20:13 цагт ирсэн.
Дуудлагын дагуу түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагаас 64 алба хаагч, 5 автомашин, орон нутгаас 116 иргэн, 9 автомашин, нийт 180 хүн, 14 автомашин, бусад техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм.
Түймрийг 2018.04.20-ны өдрийн 15:41 цагт түймрийг цурманд оруулж, бүрэн хяналтандаа авлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.