“Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хуралдаан” маргааш эхэлнэ

Asia-banner-2018-500x300.jpg

Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг зохион байгуулах юм.

Тус хурлын бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хуралдаан” маргааш буюу 2018 оны 04  дүгээр сарын 24-нд Туушин зочид буудалд эхэлнэ.

Хуралдаанаар Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг оролцогч улс орнуудтай хуваалцах, бүсийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулахад тулгарч буй асуудлууд, түүний явц, ололт амжилтын талаар нэгдсэн хэлэлцүүлгийг өрнүүлэх юм.

Мөн  ирэх 7-р сад Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын II бага хурлын бэлтгэл ажлын явцын талаар танилцуулга хийхээс гадна тус хурлаас батлагдан гарах “Улаанбаатарын тунхаглал” баримт бичиг, “Азийн бүсийн 2019-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний талаар хэлэлцэж, санал солилцоно.

Хуралдаанд Австрали, Бангладеш, Бутан, БНХАУ, БНАСАУ, БНЭУ, Индонез, Япон, Лаос, Малайз, Мальдив, Мьянмар, Пакистан, Филиппин, БНСУ, Шри-Ланка, Тайланд, Вьетнам зэрэг 16 улс, олон улсын Засгийн газар хоорондын байгууллага, НҮБ болон олон улс, бүс нутгийн төрийн бус байгууллагууд, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төв, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг 19 олон улсын байгууллагаас нийт 120 гаруй төлөөлөгч оролцох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top