“Азийн бүсийн 2019-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г хэлэлцэж байна

DSC2696.jpg

 “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал” хоёр дах өдрөө “Туушин” зочид буудалд үргэлжилж байна.

 Өнөөдрийн хуралдаанаар ирэх 7-р сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Азийн сайд нарын II бага хурлаас батлагдан гарах баримт бичгүүдийн нэг болох “Азийн бүсийн 2019-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний талаар оролцогч орнууд саналаа солилцож байна.

Хуралдааныг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төвийн дарга Лоррета Хибер Жирарде даргалж байгаа юм.

Мөн энэ үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын төлөвлөгөө, хүлээсэн үүрэг амлалтын талаар оролцогч талууд мэдээлэл хийнэ.

Хуралд оролцогчид “Бүс нутагт Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тодорхойлох нь” сэдвээр бүлэгт хуваагдан хэлэлцүүлэг зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top