1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 18-20 градус дулаан байна.
Төлөв байдал: 26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 28-нд төвийн аймгуудын ихэнх, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, хур тунадас орно. Салхи 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд зарим газраар 14-16 м/с, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул багт 13х9 метрийн хэмжээтэй хүнс, барааны дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 11:16 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 11:20 цагт очиж, 35 минут ажиллаж, унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багт 8×10 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 14:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 15:00 цагт очиж, байшингийн дээвэр шатсан байсныг 40 минут ажиллаж, унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд 2.5х8 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 15:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 15:51 цагт очиж, 10 минут ажиллаж, унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баруун-Дэнж багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 16:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 16:52 цагт очиж, 6×7 метрийн хэмжээтэй байшин, 1 гэр шатаж байсныг 01 цаг 27 минут ажиллаж, унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн “Ногоон толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 40 км -т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 21:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 22 иргэн, нийт 34 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04:22-ны өдрийн 22:00 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт 7 га талбай шатсан.
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн “Хоёр-Эхт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуулагыг 04.23-ны өдрийн 22:02 цагт хүлээн авч тус суман дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 38 иргэн, нийт 50 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна. Түймэрт нийт 4 га талбай шатсан.
Хээрийн түймэр: Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Эмгэнтийн-Адаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.23-ны өдрийн 15:56 цагт хүлээн авч Дорнод аймгийн Баян-Уул суман дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 30 алба хаагч, орон нутгийн 17 хүн, Баян-Уул сумын 14 хүн, нийт 61 хүн, 6 автомашинтайгаар ажиллаж, 19:15 цагт цурманд оруулж, 04.24-ний өдрийн 00:00 цагт бүрэн унтрааж, тус сумын Онон багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Түймэрт 912 га талбай шатсан.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн “Нарийн хөндий” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 18 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.24-ний өдрийн 11:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 12 алба хаагч, орон нутгийн 6 хүн, нийт 18 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 13:35 цагт цурманд оруулж, 14:44 цагт бүрэн унтрааж тус сумын байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгсөн. Түймэрт 8 га талбай өртсөн.
Сүхбаатар аймгийн Асгат сумын Их уул багийн “Шаргын уул” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 35 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.24-ний өдрийн 12:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 17 албан хаагч, Асгат сумаас 14 хүн, нийт 31 хүн, 4 автомашинтай ажиллаж 04.25-ны өдрийн 00:40 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 5000 га талбай шатсан.
Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Ногоон хустын нурууны өвөр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 65 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.24.-ний өдрийн 18:20 цагт хүлээн авч орон нутгийн 45 иргэн 7 автомашинтай, 5 мотоцикольтой ажиллаж 18:45 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт 150 га талбай өртсөн.
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Горхины-Эх, Ухантын даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 20:13 цагт хүлээн авч 04.20-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Эрдэнэбулган сумын 76 иргэн, Цагаан-Үүр сумын 40 иргэн, нийт 180 хүн, 14 автомашин, 8 мотоцикль, 35 морьтой ажиллаж, 04.20-ны өдрийн 15:41 цагт түймрийг цурманд оруулж, 04.24-ний өдрийн 17:00 цагт тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч С.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн. Түймэрт 5800 га талбай өртсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР