Буриад улстай хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа

31183505_229720267800522_2292242677443330048_n.jpg

 Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын Онц байдлын яамны Бүгд Найрамдах Буриад Улс дахь Ерөнхий газар хоорондын 2018 онд хамтран ажиллах төлөвлөгөөг батлах уулзалт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд өчигдөр боллоо.

Уулзалтын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, ОХУ-ын Онц байдлын яамны Бүгд найрамдах Буриад улс дахь Ерөнхий газрын даргын орлогч дарга, хурандаа Е.Н.Шангин , ОХУ-ын Буриад Улсын Иргэний хамгаалалт, Гал түймэртэй тэмцэх албаны дарга Шульгин Игорь Юрьевич нар оролцсон юм.  

Энэ үеэр Монгол Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс хоорондын хил залгаа нутаг дэвсгэрт болзошгүй аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, тэдгээрийн үр дагаварыг арилгах зорилгоор хамтран ажиллах төлөвлөгөөнд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр,  ОХУ-ын ОБЯ-ны БНБУ дахь Ерөнхий газрын даргын орлогч дарга, хурандаа Е.Н.Шангин , ОХУ-ын Буриад Улсын Иргэний хамгаалалт, Гал түймэртэй тэмцэх албаны дарга Шульгин Игорь Юрьевич нар гарын үсэг зурлаа.

Мөн тус хамтран ажиллах төлөвлөгөөнд Хойд бүсийн төвийн дарга, Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, хошууч О.Ганбат, Булган аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа Д.Ууганбаяр, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Батбаяр нар гарын үсэг зурсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top