1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Монгол Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчим болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 16-21 градус, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 6-11 м/с, өдөртөө 23-25 градус дулаан байна.
Төлөв байдал: 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, 28-нд төвийн аймгуудын ихэнх, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд говийн аймгуудын ихэнх, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 27-нд зарим газраар, 30-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. 28-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.
2.Объектын түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд 16х6 хэмжээтэй агуулахын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 14:28 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км зам туулан 14:35 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд хашаанд хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 04:25-ны өдрийн 12:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7 км зам туулан 13:06 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ишгэн толгой багийн “Булган-Уул” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 26 км-т/ гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 13:39 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашинтай 26 км зам туулан 14:15 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 15:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 15:08 цагт очиж 7 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 15:32 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км зам туулан 15:42 цагт очиж 45 минут ажиллаж унтраасан.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваа багийн “Цагаан даваа”-ны авто замын зорчих хэсэгт иргэн М-ийн эзэмшлийн “Тоёото Ист” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 17:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 7 км зам туулан 17:30 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Налайх дүүргийн 6 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 19:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 41.8 км зам туулан 20:13 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн “Ногоон толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 40 км -т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 21:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 22 иргэн, нийт 34 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04.25-ны өдрийн 12:45 цагт унтрааж Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн “Хоёр-Эхт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуулагыг 04.23-ны өдрийн 22:02 цагт хүлээн авч тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 38 иргэн, нийт 50 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж 04:25-ны өдрийн 15:55 цагт цурманд оруулсан. Нэмэлтээр Булган аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашинтай 04.25-ны өдрийн 20:00 цагт явсан.
Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Улаан-Асга багийн “Асганы хөндий ” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч орон нутгийн 53 иргэн, 3 автомашин, 8 мотоциклтой унтраахаар ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ёлгос багийн “Ар-Үзүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 16:40 цагт хүлээн авч орон нутгийн 17 иргэн, 2 автомашинтай ажиллаж 04.25-ны өдрийн 18:45 цагт цурманд оруулсан.
Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Жалман” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.25-ны өдрийн 20:50 цагт хүлээн авч орон нутгийн 22 иргэн, 3 автомашинтай унтраахаар ажиллаж байна.
Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Ногоон хустын нурууны өвөр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 65 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.24.-ний өдрийн 18:20 цагт хүлээн авч орон нутгийн 45 иргэн 7 автомашинтай, 5 мотоцикольтой ажиллаж 04.25-ны өдрийн 18:30 цагт унтрааж тус сумын Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.
4.Тэсэрч дэлбэрэх материалын осол:
Сум, галт хэрэгслийн осол: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 2 дугаар багт иргэн Б-гийн хашаанд их бууны сум байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж тэсрүүлэгчгүй 7 ширхэг их бууны сумыг авч Зэвсэгт хүчний 327 дугаар ангид хүлээлгэн өгсөн.
5.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Усны осол /эрэн хайх, аврах/: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Хүслийн хад” гэдэг газар /аймгийн төвөөс 140 км, Хатгал тосгоноос зүүн хойд зүгт 40 км/ Ханх сумаас Мөрөн сумын чиглэлд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан 6 зорчигчтой, Ханх сумын харьяат иргэн Г /30 настай, эрэгтэй/, Ханх сумын харьяат О /15 настай, эрэгтэй/ нар эсэн мэнд, Мөрөн сумын харьяат иргэн Б /58 настай, эрэгтэй/, Мөрөн сумын харьяат иргэн М /51 настай, эрэгтэй/, Мөрөн сумын харьяат иргэн Б /29 настай, эрэгтэй/, Г /6 настай, эрэгтэй/ нар автомашинтайгаа нуурын усанд осолдсон тухай дуудлагыг 04.25-ны өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан 12 алба хаагч, 2 автомашинтай, тус аймаг дахь Цагдаагийн газрын 3 алба хаагч, 1 автомашинтай, нутгийн захиргааны байгууллагын 4 хүн, 1 автомашинтай ажиллаж байна. Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатараар ахлуулсан 5 алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, 1 автомашинтай 04.25-ны өдрийн 19:00 цагт явж 04.26-ны өдрийн 07:00 цагт очсон. АТА-ын эрэн хайх салбарын бүлгийн дарга ахмад Б.Энхболдоор ахлуулсан 8 алба хаагч, 1 автомашинтай 21:29 цагт Хөвсгөл аймгийн чиглэлд явсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР