“Таван Богд Трейд” ХХК-д гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг зохион байгуулав

hud4.jpg

        Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн  Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын “Ард иргэдээ аюулгүй орчинд амьдарцгаая, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлье” сарын аяны хүрээнд “Таван Богд Трейд” ХХК-д гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг зохион байгуулав.

 Тус дадлага сургуульд “Таван Богд Трейд” ХХК-ын штаб, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн,  дүүргийн Онцгой байдлын хэлтэс,  Улаан Загалмайн хороо,  нийслэлийн Аврах анги-105, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн нийт 370 гаруй ажилтан, албан хаагч 9 автомашин, хүч хэрэгсэлтэйгээр оролцлоо.  

             Энэ үеэр цахилгаан хангамжийн хэт ачаалал, гэмтлийн улмаас гал түймэр гарч галын шатлага  эрчимтэй тархан дэлгэрэх аюултай нөхцөл байдал хүндэрсэн, ажилтан албан хаагч бэртэж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, өндрөөс нэрвэгдэгчийг аврах зэрэг цагийн байдлын дагуу ажилласан юм.

Тактикийн дадлага сургуулийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга дэд хурандаа Н.Нямхорлоо, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Даваасүрэн нар оролцлоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

 

scroll to top