Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д.Нямсамбуу нарын А-60/01/004 тоот хамтарсан тушаалын хүрээнд аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдийн бизнесийн тасралтгүй ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, жижиг дунд үйлдвэрүүдэд гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх аргачлалыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр боловсруулаад байна.
Хамтын ажиллагааны хүрээнд гамшгийн эрсдэлийн тойм судалгааны дээрх аргачлалыг “Сүү” Хувьцаат компаний ажилтнууд болон бусад холбогдох байгууллагын төлөөллийн оролцоотойгоор туршиж, аргачлалыг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулагдан ажиллалаа.
Ирэх 7-р сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг тохиолдуулан Олон Улсын хөдөлмөрийн байгууллагаас төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.