Алба хаагчид орон сууцны түлхүүрээ гардлаа

31949927_2009038359336767_6405010472835219456_n.jpg

Архангай аймгийн Онцгой байдлын газар алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд бариулсан шинэхэн орон сууцаа хүлээн авлаа. Барилгын гүйцэтгэгчээр “Гурван тамир” ХХК ажилласан бөгөөд 05 дугаар сарын 03-ны өдөр ашиглалтанд хүлээлгэн өгсөн.


Орон сууцны нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, Архангай аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбаатар болон аймгийн удирдлагууд оролцсон юм.

 Энэ үеэр Онцгой байдлын газрын 25 алба хаагч орон сууцны түлхүүрээ “Гурван тамир” ХХК-ийн захирал Ж.Нэргүй, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбаатар нараас гардан авлаа.

Тус орон сууц ашиглалтанд орсноор Онцгой байдлын газрын алба хаагчдын 50 хувь орон сууцаар хангагдлаа гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top