“Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчид алтан медаль хүртлээ

32084203_1840417856262116_7858078169125879808_n.jpg

  Жил бүрийн 05 дугаар сарын 09-ний өдрийг Ялалтын баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан ОХУ-ын Элчин сайдын ивээл дор “Жудо бөхийн залуучуудын  аварга шалгаруулах лигийн тэмцээн” ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хороонд боллоо.

 Тэмцээнд нийт 13 багийн 200 гаруй тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

 Тэмцээний нийлбэр дүнгээр нэгдүгээр байранд “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны баг тамирчид, хоёрдугаар байранд Монголын жудо академийн баг тамирчид, гуравдугаар байранд ШШГЕГ-ын “Сүлд спорт” хорооны баг тамирчид болон Дархан-Уул аймгийн биеийн тамир спорт хорооны тамирчид тус тус шалгарлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top