ОХУ-ын Борзя хотноо зохион байгуулагдсан Ю.Н.Сараны нэрэмжит олон улсын боксын тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчид амжилттай оролцоод ирлээ.
Тус тэмцээний 69 кг-ийн жинд олон улсын спортын мастер Ц.Отгон-Эрдэнэ алтан медаль, 36кг-ийн жинд Ж.Ерөөлт мөнгөн медаль, 50 кг-д Ж.Гомбо-Эрдэнэ хүрэл медалийг хүртсэн юм. гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.