Явуулын сургалтын танхимыг Дархан-Уул, Сэлэнгэ аймгаар аялуулав

31949592_1561902167251719_7641139723192238080_n.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн багш, ажилтнууд Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад ажиллалаа. Тус төвийн багш нар хүүхэд, багачууд, иргэдэд газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх, өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, утаат орчин, хорт хий, утаанаас хэрхэн өөрийгөө хамгаалах, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглаж сурах зэрэг дадлага, сургуулийг явуулын сургалтын танхимыг ашиглан зохион байгуулсан нь орон нутгийн иргэдийн талархлыг хүлээсэн ажил болжээ.

 

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 1000 орчим иргэн гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлж, болзошгүй аюул, ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах  анхан шатны чадварыг эзэмшлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top