Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын сургалт эхэллээ

DSC5229.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/147 дугаар тушаалаар зохион байгуулж буй  Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын сургалт эхэллээ.

   Гамшгаас хамгаалах хууль эрхзүйн шинэчлэлийн хүрээнд батлагдсан хууль, дүрэм, журам, стандартыг танилцуулах, улсын хяналтын байцаагчийн шийдвэрлэх үйл ажиллагаа болон гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх арга барилд сургах, шинэ мэдлэг, мэдээлэл олгох зорилготой тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагуудын гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын 60 гаруй алба хаагч хамрагдаж байна.

  Сургалтаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн ажил дүгнэх журам, зөрчлийн тухай болон зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам зааврыг хэрэгжүүлэх талаар болон гал унтраах автомат тоног төхөөрөмж, галын дохиоллын хэрэгсэл, аюулгүй байдалд хяналт шалгалт хийх талаар харилцан туршлага солилцож, мэдээлэл хийх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top