Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг шалгав

32266555_1752580898161780_8913782182749667328_n-1.jpg

 Онцгой байдлын ерөнхий газраас Мэргэжлийн болон цацрагийн хяналтын улсын албаны гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг үнэлж дүгнэх, мэдлэг, дадлагыг дээшлүүлэх зорилгоор Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа.  

Гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг шалгах жагсаалд МХЕГ, түүний харьяа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хүнсний аюулгүй байдал, үндэсний лавлагаа лабортори болон “Буянт-Ухаа” боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны  нийт 100 орчим алба хаагч, 5 техник хэрэгсэлтэйгээр  оролцсон юм.

 Бэлэн байдлын үзлэг, шалгалтаар мэргэжлийн хяналтын улсын албаны гамшгаас хамгаалах төлөвлөгөө, түүний хэрэгжилт, үүсэж болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гамшгаас хамгаалах улсын алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах мэдлэг чадвар, бэлтгэл бэлэн байдал болоод ослын үед ажиллах техник хэрэгслийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавх зэргийг шалгаж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top