Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлын бэлтгэл ажлын талаар танилцуулсан юм.
Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Бага хурлаас гарах үндсэн баримт бичгүүд болох “Улаанбаатарын тунхаглал” болон “Азийн бүсийн 2019-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний төсөлд санал өгөхийг сайд нарт даалгалаа.
Мөн хурлын талаар дотоод, гадаадад сурталчлах, аялал жуулчлал, соёл урлагийн арга хэмжээ зохиох, зочид, төлөөлөгчдөд үйлчлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг холбогдох сайд, агентлагийн дарга, албан тушаалтнуудад үүрэг болгосон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ