Б.Ванчиндорж: Гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхэд, залуучууд өөрсдийн оролцоог хангах уриалгаа гаргалаа

32637161_2046309088731282_8048254325945794560_n.jpg

М.МӨНХ

Дэлхиин зөн Монгол олон улсын байгууллагын Хүмүүнлэгийн болон Онцгой байдлын асуудал хариуцсан Үндэсний зохицуулагч Б.Ванчиндоржтой ярилцлаа.

-Хүүхэд, эалуучуудын үндэсний зөвлөгөөн болж өнгөрлөө. Энэхүү үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулсан зорилго, ач холбогдлоос ярилцлагаа эхлэх үү?

– Манай улсын аймаг, нийслэлийн хүүхэд, залуучуудын төлөөлөл болсон 40 гаруй хүүхэд, залуус энэ сарын 14-15-нд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд үндэсний эөвлөгөөнөө хийлээ. “Гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхэд, залуучуудын оролцоо” сэдэвт зөвлөгөөний гол зорилго нь төлөөлөгч хүүхэд, залуучууд 2030 он хүртэл хэрэгжих Сендайн баримт бичиг, Ази-Номхон далайн болон орон нутгийн туршлагатай танилцаж, гамшгийн эрсдэлийг бууруулах талаар үзэл бодлоо илэрхийлэн, тухайн орон нутагтаа гамшгийн эрсдэлийг бууруулахад өөрсдийн оруулж болох хувь нэмрийг ярилцаж, ямар санал санаачилга гаргаж байгаагаа харилцан ярилцаж, туршлага судлах байлаа. Түүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд гаргаж буй бодлого, хөтөлбөр, шийдвэрт хүүхэд, залуучуудын оролцоог хангах, дуу хоолойг сонсох боломжоор хангах үүднээс энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулсан юм. Зөвлөгөөний үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцох гурван төлөөлөгчийг сонгосон. Зөвлөгөөний хамгийн гол үр дүн нь хүүхэд, залуучууд аюул эрсдэлгүй орчинд хөгжих, боловсрох боломж, гарц шийдлийнхээ талаарх санал, уриалгыг боловсруулсан явдал байсан. Уриалгаа БСШУСЯ, ОБЕГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэсэн гурван голлох төрийн гэсэн гурван голлох төрийн байгууллагын төлөөлөгчдөд гардуулан өглөө.

-Хүүхэд, залуучууд гамшгийн эрсдэлийг бууруулах ямар уриалга дэвшүүлсэн талаар тодорхой хэлж өгөөч?

-Зөвлөгөөнд оролцогч хүүхэд залуучуудын зүгээс гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бодлогын болон хэрэгжилтийн түвшинд төр, орон нутгийн байгууллагууд болон олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд, ялангуяа, сая гаруй хүүхэд, залуусын суралцаж буй боловсролын байгууллагуудын хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн аливаа эрсдэлийг даван туулах чиглэлээр хэрэгжүүлж буй санал санаачилгуудад ихээхэн талархаж байгаагаа илэрхийлсэн. Гэвч судалгаануудаас харахад уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшгийн төрөл, давтамж нэмэгдсээр байна. Манай орны хувьд байгалийн аюулт үзэгдэл болох ган, зуд, цас, шороон шуурга, үерийн улмаас олон арван хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байгаагийн зэрэгцээ хүүхэд, залуучуудын аюулгүй, эрсдэлгүй орчинд тасралггүй сурч боповсрох эрх нь зөрчигдех эрсдэл тулгарах боллоо гэдгийг оролцогчид цохон тэмдэглээд дараах агуулга бүхий уриалгыг гаргасан.

Нэгдүгээрт, Сургууль, цэцэрлэгийн цогц аюулгүй байдлыг сайжруулах хүрээнд сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах, гамшгийн менежментийн чадавхыг нэмэгдүүлэх, гамшгаас хамгаалах боловсролыг түгээхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх. Хоёрдугаарт, Хүүхэд хамгаалал, ялангуяа гамшгийн үеийн хүүхэд хамгаалалын асуудалд анхаарлаа хандуулж энэ чиглэлээр гамшгийн өмнө, гамшгийн үед болон дараа хүчирхийлэл, дарамтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах орон нутгийн хүүхэд хамгааллын чадавхыг бэхжүүлэх, хүүхдэд зориулсан сэтгэлзүйн анхны тусламжийг гамшгийн үед болон дараа үзүүлэх болон энэ чиглэлээр багш ажилтнууд, эцэг эхчүүдийг бэлтгэх, гамшгийн үед хүүхдэд ээлтэй орон зайг үүсгэх, тэнд ажиллах багш ажилтнуудыг чадваржуулахад анхаарах. Гуравдугаарт, Сургуулийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, бэлэн байдлын телөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх болон хэрэгжилтэд нь хяналт- шинжилгээ, үнэлгээ хийхэд хүүхэд эцэг эхчүүдийн оролцоог хангаж, санал зөвлөмжийг нь тусгах зэргээр гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхэд залуучуудын оролцоог хангах.

Энэхүү уриалгыг дэлхийн бусад орны уриалгатай хамтатгаж, VIII бага хурлын хүүхэд, залуучуудын бүлгийн мэдэгдэлд хүргүүлэх юм. Ингэснээр монгол хүүхдүүдийн дуу хоолой, санал санаачилга Азийн сайд нарын чихэнд хүрч, орон нутаг төдийгүй бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйлсэд хувь нэмэр оруулах бололцоотой болно. БНХАУ, Камбож, Шри-Ланк, Балба, Индонез, Вьетнам, Мьянмар зэрэг улсад хүүхэд, залуучуудын үндэсний зөвлөгөөн зохион байгуулагдаж байна. “Хүүхэд залуучуудын Зөвлөгөөн”-ийг улсын хүмүүнлэгийн багийн боловсролын бүлэг буюу НҮБ-ын Хүүхдийн сан, Хүүхдийг ивээх сан, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг болон Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага хамтран зохион байгууллаа. Эдгээр байгууллага гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр сүүлийн жилүүдэд маш сайн хамтарч ажиллаж байгаа байгууллагууд юм.

-Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлын ач холбогдол болоод хичнээн орны төлөөлөгч оролцох талаар мэдээлэл өгнө үү?

Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд бүс нутгийн болоод дэлхийн хэмжээнд Засгийн газруудыг хамарсан томоохон бүтэц ажилладаг. Энэ бүтэц буюу Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нар ирэх долдугаар сард бага хуралаа манай улсад зохион байгуулах гэж байна. Энэхүү бага хурлыг “Гамшгаас урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хангах нь” уриатайгаар Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн Эрсдэлийг Бууруулах газартай хамтран зохион байгуулах юм. Азийн сайд нарын бага хурал нь 2005 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулагдсан бөгөөд наймдахь удаагийнх нь манайд болох гэж байна. Бага хуралд 3000 гаруй төлөөлөл оролцохын 1000 гаруйг нь гаднын улс, орнуудаас ирнэ гэж төлөвлөж байгаа. Одоогийн байдлаар бүс нутгийн 20 гаруй улс, орны төлөөлөгчид бага хуралд оролцохоо илэрхийлээд байгаа.

  -Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг гэж юу вэ. Энэ тухай тодорхой мэдээлэл өгөөч?

2015 онд дэлхий даяар дагаж мөрдөх гурван том баримт бичиг батлагдсан. Нэгдүгээрт НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт. Хоёрдугаарт, Парисын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг конвенц. Гуравдугаарт, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ гэсэн баримт бичиг. Дэлхий даяар өдөр ирэх тусам хувьсан өөрчлөгдөж буй гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн бичиг баримт бол энэ гурав юм. Эдгээрээс гамшгийн эрсдэлийг бууруулахад баримталж буй хамгийн гол бичиг баримт нь Сендайн үйл ажиллагааны хүрээ юм. 2015 онд Японы Сендай хотод Азийн сайд нарын хурап болох үеэр батлагдсан баримт бичиг учраас тухайн хотынх нь нэрээр нэрлэсэн хэрэг. Сендайн үйл ажилпагааны хүрээ баримт бичиг нь 2015-2030 онд гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн улс орнуудын өмнөө тавьсан зорилт Ази Номхон далайн бүсийн орнуудын өмнөө тавьсан эоритууддаа хүрэхийн тулд байгуулсан бүтэц нь Азийн сайд нарын бага хурал юм. Тиймээс энэ хурлын үеэр Сендайн үйл ажиллагааны хүрээнд тавьсан зорилтдоо хүрэхийн тулд хэрхэн ажиллаж байгаагаа тайлагнаж, цаашдаа хэрхэн ажиллах тухайгаа хэлэлцэж, амлалт өгдөг.

Энэ баримт бичиг гамшгийн эрсдэлийн менежментийг хөндсөнөөрөө онцлог гэж болно. Өмнө нь гамшиг тохиолдсон үед ямар хариу арга хэмжээ авах вэ гэдэгт төвлөрч ажилладаг байсан бол Сендайн баримт бичиг батлагдсанаар гамшгийн эрсдэлээс хэрхэн, яаж урьдчилан сэргийлэх вэ, урьдчилан сэргийлснээр хор хохирлыг бууруулах боломжтой гэдэгт чиглэж эхэлсэн гэсэн үг. Сендайн үйл ажиллагааны хүрээ гамшгийн эрсдэлийг ойлгох, гамшгийн эрсдэлийн засаглалыг бэхжүүлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гамшгийн дараа “Илүү сайжруулан барих” үйл ажиллагааг хэрэгжүүлэх гэсэн дөрвөн үндсэн чиглэлтэй.

-Гамшиг гэдгийг хүн бүр өөр өөрөөр ойлгодог. Гамшиг гэж юуг хэлдэг вэ?

-Аюулт үзэгдэл, осол бүр гамшиг биш. Харин аюулт үзэгдлийн эрсдэлийг нь тооцоогүйгээс гамшиг болдог гэж үздэг. Тэгэхээр Сендайн үйл ажиплагааны гол зорилго нь эрсдэлийг бий болгож байгаа хүчин зүйлийг тодорхойлох. Тэр хүчин зүйл нь юу вэ гэхээр эмзэг байдал. Эмзэг байдал байгаа бол эрсдэл бий. Эрсдэл бий бол гамшиг тохиолдох магадлал өндөр Тиймээс эмзэг байдлуудыг олж илрүүлэх, үүнийг урьдчилан бууруулахад Сендайн үйл ажиллагаа чиглэж байна. Улс орон бүрт эмзэг байдал бий. Тухайлбал, нийгмийн, дэд бүтцийн гэх мэт салбар бүрт байдаг. Энэ эмзэг байдлыг бууруулах үүрэг бүс нутгийн, улс орны, тухайн орон нутгийн, байгууллага, өрх гэр, хувь хүний түвшинд бий. Тиймээс энэ үүрэг хариуцлага юу юм бэ гэдгийг ойлгуулах, ухамсарлуулах, хэн юу хийж чадах вэ гэдгийг тодорхойлох нь маш чухал. Энэ нь эрсдэлийг удирдах гол хөшүүрэг бөгөөд Сендайн үйл ажиллагааны хүрээний зорилго юм. Өөр нэг чухал зүйл нь шинэ эрсдэл бий болгохгүй байхад анхаарах, үүнд чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах явдал юм.

-Тэгвэл гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхэд, залуучуудын оролцоо хэр чухал вэ. Одоо ямар түвшинд байна вэ?

-Хүүхэд,залуучуудыг гамшгаас хамгаалах хамгийн чухал алхам, арга зам бол тэднийг гамшгаас хамгаалах үйл хэрэгт татан оролцуулах явдал байдаг. Тэднийг нөөц боломж, хамтрагч гэж харах нь зүйтэй. Жишээ нь, хүүхдийг сэлж сургах, сургуулийн эрсдэлийн үнэлгээнд оролцуулах, дадлага сургуульд оролцуулж, бодит байдлыг мэдрүүлэх байдлаар гамшгаас хамгаалах боловсрол олгох нь чухал. Аюулгүй аж төрөх мэдлэг, чадварыг хүүхдэд эзэмшүүлснээр ирээдүйн хариуцлагатай, өөрийгөө аюул, эрсдэлээс хамгаалах чадвартай, амьдрах арга ухаантай, иргэнийг төлөвшүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүүхэд гамшгаас хамгаалах үйлсэд оролцонгоо өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалахыг суралцаж байдаг.

Энэ удаагийн Азийн сайд нарын бага хурлаар гамшгийн эрсдэлииг бууруулахад хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд илүүтэй анхаарах юм байна гэж ойлгож болох уу?

-Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэхэд хүүхэд, залуучууд хувь нэмрээ хэрхэн оруулж болох вэ, хэрэгжилтэд нь хүүхдүүд яаж хяналт тавих вэ гэдэг тал дээр илүү анхаарч ажиллаж байгаа. Сайд нарын бага хурлын үеэр нийгмийн, парламентын, шинжлэх ухааны, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, хүүхэд залуучуудын гэх мэт арван дэд бүлэг ажиллана. Хүүхэд, залуучуудыг яагаад бүсийн хэмжээний бага хуралд тусад нь бүлэг болгон авч үзэж байна вэ гэхээр хүүхэд, залуус бол тухайн улс, орны хөгжлийн гол цөм учраас. Өөр нэг зүйл нь хүүхэд, залуус нийгмийн аливаа асуудлыг өөр өнцгөөс харж, мэдэрч, гарах гарцыг томчуудаас өөрөөр буюу хүүхэд залуучуудын эрх ашигт нийцсэн байдлаар гаргаж чаддаг. Бага хуралд оролцох арван бүлгийн шинжлэх ухаан, технологийн бүлэг нь гамшгийн эрсдэлийг бууруулахад шинжлэх ухаан, технологийг хэрхэн ашиглах вэ гэдэгт төвлөрөх бол хүүхэд, залуучуудын бүлэг нь энэ үйл ажиллагаанд хүүхэд, эалуучуудыг хэрхэн татан оролцуулах вэ гэдэгт илүүтэй чиглэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүүхэд, залуучуудын оролцоо, шийдвэр гаргах түвшинд тавих хяналтыг ирэх жилүүдэд илүү ахицтай түвшинд хүргэхийг зорьж байна.

Манай хүүхэд, залуучууд гамшгийн эрсдэлийг бууруулахад хэр санаачилгатай оролцдог вэ?

-Хүүхэд, залуучуудын гамшгийн эрсдэлийг бууруулахад оролцох оролцоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Тухайлбал, Өсвөрийн аврагчид бүлэг сургуулиуд дээр байгуулагдсан. Энэ бүлгийн хүүхдүүд гамшгаас сэргийлэх талын сургалтад сууж, тодорхой мэдлэгтэй болсон байдаг бөгөөд үүнийгээ бусадтайгаа хуваалцах, зааж сургах замаар үе тэнгийнхэндээ нөлөөлдөг. Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт гамшгаас хамгаалах боловсрол олгох “Аюулгүй аж төрөх ухаан” хөтөлбөрийг БСШУСЯ саяхан баталсан. Гэхдээ энэ чиглэлээр тусдаа хичээл орох боломжгүй ч ижил төстэй хичээлүүд рүү шигтгэх замаар хөтөлбөрт тусгасан гэж ойлгож болно. Тухайлбал, гамшгийн үед хүүхдүүд бусдыгаа аврах, гэмтэж бэртсэн нэгнийг аюулгүй зөөвөрлөх тухай ойлголт, дадлагыг биеийн тамирын хичээлд нь шигтгэх ч гэдэг юм уу. Япон, ОХУ нь ерөнхий боловсролын сургалтын системд гамшгаас хамгаалах боловсролыг бусдаасаа арай илүү цагаар тусгаснаараа жишиг болдог.  Эрсдэл хэзээ ч тохиолдож болно. Тиймээс эрсдэлээс сэргийлэх арга ухаан, мэдлэг чадварыг хүүхдүүдэд олгосон тохиолдолд тухайн эрсдэлээс үүдэлтэй гарч болозошгүй гарз хохирлыг багасгаж чадна гэсэн үг.

-Манай орны хувьд тулгамдаж буй гамшгийн эрсдэл юу вэ?

-Ази Номхон далайн бусад улс, орнуудтай харьцуулахад манай улс харьцангуй тайван орон. Гэхдээ газар хөдлөлтийн хувьд маш эрсдэлтэйд тооцогддог. Жилдээ 36 мянга орчим газар хөдлөлтөд Монгол Улсын газар нутагт болж байдаг. Үүнээс 2.5-аас дээш магнитуттай хөдлөлт бараг 70 орчим хувь нь. Тухайлбал, Улаанбаатар хотод бараг өдөр болгон бага магнитуттай газар хөдлөлт болж байгаа. Ийм учраас гамшгийн эрсдэл маш өндөртэй. Гамшгийн эрсдэлийн тухай ярихаар уур амьсгалын өөрчлөлтийг заавал ярих хэрэгтэй. Энэ хоёр бол зоосны хоёр тал гэсэн үг. Нэг тал нь гамшгийн эрсдэлийг бууруулах, нөгөөх нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох гэсэн хоёр чухал зүйл байна. Дэлхийн дулаарал сүүлийн 60 жилд 0.7 градусаар нэмэгдсэн байхад Монгол орны хувьд 2.1 градусаар нэмэгдсэн нь уур амьсгалын өөрчлөлт манайд маш их байгааг илтгэж байгаа юм. Үүний илрэл нь ган. Ган болсны дараа зуд болох нь ойлгомжтой Үүнээс улбаалсан малчдын дам байдлаар гамшигт нэрвэгдэх эрсдэл нэмэгдэж байгаа юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

 

scroll to top