Танхимын дадлага сургууль явагдаж байна

DSC8466.jpg

   Онцгой байдлын ерөнхий газраас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтран зохион байгуулж буй “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн холбоо зохион байгуулалт” сэдэвт дадлага сургууль хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

   Мэдээлэл, харилцаа холбооны алба, мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт,  бэлтгэл, бэлэн байдлыг үнэлж дүгнэх, мэдлэг, дадлагыг дээшлүүлэх зорилгоор Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Чингисийн талбайд зохион байгууллаа.

   Гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг шалгах жагсаалд ХХМТГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Үндэсний Дата төв, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК, Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ, МҮОНРТ, Монгол шуудан Монголын цахилгаан холбоо, Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл ХХК-ийн нийт 150 орчим алба хаагч оролцсон юм.

  Тус дадлага сургууль танхимын сургалтаар үргэлжлэн оролцогчид бүлэгт хуваагдан өгөгдсөн цагийн байдал дээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top