Ашигт малтмалын баяжуулах үйлдвэрийн аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах зааврын төсөл

750-1507709639mining-industry.jpg

“Ашигт малтмалын баяжуулах үйлдвэрийн аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах заавар”-ын төслийн танилцуулга

ОБЕГ-ын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.1.45-д заасны дагуу “Ашигт малтмалын баяжуулах үйлдвэрийн аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах заавар”-ын төслийг боловсрууллаа.

Зааврын төслийг Газрын хэвлийн тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, “Уурхай, уулын үйлдвэр, үйлдвэрлэлийн аюултай обьектод аврах ажиллагааг зохион байгуулах журам”, Оросын Холбооны Улсын “Ашигт малтмалыг баяжуулах, ялгах бутлах ба хүдэр баяжмалыг бөөнцөглөх үйлдвэрийн аюулгүй ажиллагааны дүрэм”, Австралийн Өмнөд Уэльс мужийн “Уурхай, үйлдвэрийн аюулгүй ажиллагааны удирдлагын төлөвлөгөө боловсруулах удирдамж” болон бусад холбогдох хууль, дүрэм, журам, зааврыг үндэслэн боловсруулсан.

Зааврын төсөл 7 бүлэгтэй бөгөөд нийтлэг үндэслэл, төлөвлөгөөний бүтэц, агуулга, төлөвлөгөө боловсруулахад тавигдах үндсэн шаардлага, шуурхай хариу арга хэмжээний зохион байгуулалт, аюул ослын үед үүрэг гүйцэтгэх албан тушаалтны чиг үүрэг, ажлын зохион байгуулалт, төлөвлөгөөг танилцуулах, баяжуулах үйлдвэрийн аюул ослын үеийн хариу арга хэмжээ, бэлэн байдлыг шалгасан акт, комиссын дүгнэлт, хувилбар боловсруулах загвар зэргийг тус тус тодорхойлсон.

Энэхүү төсөлд дараах зарчмын шинж чанартай зохицуулалтыг тусгасан. Үүнд:

  1. Баяжуулах үйлдвэрийн аюул, ослын үеийн удирдлага, зохион байгуулалт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа;
  2. Төлөвлөгөөг батлахын өмнө тухайн байгууллагын ерөнхий инженер, холбогдох алба хаагчид үйлдвэрийн аюул, ослын үеийн бэлэн байдлыг шалгаж, акт тогтоож, дүгнэлт гаргах;
  3. Төлөвлөгөөний шуурхай хариу арга хэмжээний зохион байгуулалтын заавар, хувилбар боловсруулах загвар;

                 Түүнчлэн төслийг боловсруулахдаа “Аюулгүй ажиллагаа нэгдүгээрт” гэсэн олон улсын зарчмыг удирдлага болгож, баяжуулах үйлдвэрийн ажилтан, алба хаагчдад ойлгомжтой, ашиглахад хялбар байдлаар боловсруулав.

                                    ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

Ашигт малтмалын баяжуулах үйлдвэрийн аюулын үед  хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах зааврын  төсөл татах

scroll to top