ГАМШГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2014.07.08.-10.06/

Нэг. Цаг агаарын аюулт үзэгдлийн талаар:

Улаанбаатар хотод 2014.07.19-ний өдөр үргэлжилсэн усархаг бороо орсны улмаас Сүхбаатар дүүрэгт 4, Баянзүрх дүүрэгт 3, Багануур дүүрэгò 6 айлын хашаа усанд автсан, Мөн Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн байрны суурийн давхар усанд автсан, Булган аймгийн Булган суманд “Үер”, Архангай аймгийн Хашаат суманд хүчтэй хуй салхи салхилж, мөндөр орсны улмаас 1 иргэн осолдож, 5 гэр, 3 байшин нурж,  200 толгой мал хорогдсон. Нийслэлийн Баянзүрх, Налайх/2/ дүүрэгт аянганд цохиулж нас барсан 1 иргэн, бэртсэн 3 иргэн, 15 бог мал хорогдсон тухай, Увс аймгийн Сагил, Өмнөговь суманд, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд салхины хурд 25 м/с хүрч шороон шуурга шуурсны улмаас 13 гэр нурж эвдэрсэн тухай аймаг, дүүргийн Онцгой байдлын хэлтсээс тус тус мэдээлсэн.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр усархаг бороо орсны улмаас 5 айл, аж ахуйн нэгжийн хашаа, байшин, ногооны талбай, Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг дэвсгэрт 08 дугаар сарын 12-ны өдөр усархаг бороо орсны улмаас 2 автомашин тус тус усанд автсан тухай мэдээллийн дагуу дээрх аймгуудын Онцгой байдлын хэлтэс ажиллаж иргэдийг болзошгүй эрсдэлээс авран хамгаалав.

Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Тарианы өвөр” гэдэг газар 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр дуу цахилгаантай, усархаг бороо орсны улмаас малчин Ё.Батболдын 500 гаруй бог мал үерийн усанд урсаж 193 толгой мал хорогдсон.

Улаанбаатар хот орчмоор 08 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гэр, хашаа, автомашин усанд автсан, цахилгаан дамжуулах тулгуур багана унасан зэрэг нийт 16 удаагийн дуудлагаар, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Баянголын гүүр”-ний ойролцоо 08 дугаар сарын 21-ний өдөр дуу цахилгаантай бороо орсны улмаас 10 автомашин шаварт суусан тухай дуудлагаар дээрх аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс ажиллаж иргэдийг болзошгүй эрсдэлээс авран хамгаалав.

Хоёр. Газар хөдлөлтийн талаар:

Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотоос хойд зүгт 153 км газарт  2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 06:53 цагт /өргөрөг 10803900’’, уртраг 5302200’’/ 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 4 дүгээр багийн нутаг “Гүү бариач” гэдэг газар 07 дугаар сарын 12-ны өдрийн 15:16 цагт / өргөрөг 98057’00’’, уртраг 45008’00’’/ 4.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутагт 07 дугаар сарын 15-ны өдрийн 23:10 цагт /өргөрөг 49005’00’’, уртраг 120068’00’’/ 3.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт, Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг “Өгөөжийн бригад” гэдэг газар 07 дугаар сарын 24-ний өдрийн 16:50 цагт /өргөрөг 105075’00’’, уртраг 48085’00’’/ 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 1 дүгээр багийн нутаг “Цагдуулхай” гэдэг газар 07 дугаар сарын 31-ний өдрийн 00:00 цаг (уртраг 98042’00’’, өргөрөг 45010’00’’)-т 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт 08 дугаар сарын 01-ний өдрийн 02:10 цаг (уртраг 107061’00’’, өргөрөг 4909000’’)-т 4.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт, Өмнөговь аймгийн Манлай суманд 08 дугаар сарын 05-ны өдрийн 03:55 цаг (уртраг 106093’00”, өргөрөг 44006’00’’)-т 4.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт, Дундговь аймгийн Хулд сумын нутаг дэвсгэрт 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 14:06 цаг (өргөрөг 4502500’’, уртраг 10505700’’)-т 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт, Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 11:09 цаг (өргөрөг 4500800’’, уртраг 9400900’’)-т 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт, Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг дэвсгэрт 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 15:36 цаг (өргөрөг 4409200’’, уртраг 10108100’’)-т 3.5 магнитуд газар хөдлөлт, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг дэвсгэрт 09 дүгээр сарын 30-ны өдрийн 06:30 цаг (өргөрөг 4500600’’, уртраг 10405300’’)-т 3.7 магнитуд газар хөдлөлт, Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт 10 дугаар сарын 05-ны өдрийн 11:57 цаг (өргөрөг 4804900’’, уртраг 10609400’’)-т 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус болсон тухай Одон орон, геофизикийн судалгааны төвөөс мэдээлсэн бөгөөд дээрх аймгуудын Онцгой байдлын газар, хэлтсээс нөхцөл байдлыг тодруулахад ямар нэгэн хохирол учраагүй байна.

Гурав. Хүн, малын халдварт өвчний талаар:

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 6 дугаар бүрэн дунд сургуулийн дотуур байрны 69 сурагч 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 21:08 цагт хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн үзлэгт хамрагдаж, 19 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж, өнөөдрийн байдлаар 8 хүүхэд хэвтэн эмчлэгдэж байна.  Дотуур байрны хүнсний бүтээгдэхүүн, хоолноос дээж авч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторит хүргүүлсэн. Шинжилгээний хариу 09 дүгээр сарын 08-ны өдөр гарна.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын 21 дүгээр цэцэрлэгийн 69 хүүхдэд 09 дүгээр сарын 03-ны өдөр хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн үзлэгт хамрагдаж, 19 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж, 09 дүгээр сарын 08-ны өдөр биеийн байдал сайжирсан тул бүгд эмнэлгээс гарсан. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн 09 дүгээр сарын 06-ны өдрийн шинжилгээний хариугаар гэдэсний халдварт “Цусан суулга” өвчин болох нь тогтоогдсон.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Хандгайт” гэдэг газар Хүүхдийн “Ундраа” зусланд амарч байсан хүүхдүүд хоолны хордлогоор өвчилж, 110 хүүхдэд шинжилгээ хийхэд 70 хүүхэд хордлогын шинж тэмдэг илэрч, цусан суулга өвчний үүсгэгч “Шигель-флекснер 2А” нянгаар өвчилснийг тогтоосон. Өвчний улмаас 38 хүүхэд Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж  байгаад биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан.

Өвөрхангай аймгийн Бүрд, Хайрхандулаан суманд “Галзуу” өвчин, Дорнод аймгийн Хэрлэн суманд “Боом” өвчин, Төв аймгийн Лүн суманд өвчин үргэлжилж байна.

Булган аймгийн Баяннуур, Бүрэгхангай суманд, Өвөрхангай аймгийн Баянгол, Баян-Өндөр, Баруунбаян-Улаан, Хархорин, Хайрхандулаан, Уянга, Тарагт, Сант суманд, Төв аймгийн Алтанбулаг суманд, Хөвсгөл аймгийн Галт суманд “Галзуу” өвчин, Нийслэлийн Хан-Уул дүүрэгт, Архангай аймгийн Цахир суманд, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд, Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд, Завхан аймгийн Дөрвөлжин суманд, Увс аймгийн Наранбулаг суманд, Төв аймгийн Батсүмбэр суманд, Хөвсгөл аймгийн Их-Уул, Эрдэнэбулган суманд “Боом” өвчин, Өвөрхангай аймгийн Сант суманд “Тарваган тахал” өвчин, Увс аймгийн Наранбулаг суманд “Цусан халдвар” өвчин, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт, Булган аймгийн Сэлэнгэ суманд “Гахайн сонгомол мялзан” болон “Гахайн үржил амьсгалын замын хам шинж” өвчний улмаас тогтоосон хязгаарлалтын дэглэмийг сахиулах хугацаанд дахин хүн, мал өвчлөөгүй тул тус тус цуцалсан.

Дөрөв. Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:

Өнгөрсөн хугацаанд Архангай аймгийн Тариат сум, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум, Баян-Өлгийн аймгийн Ногооннуур сум, Булган аймгийн Хангал сум, Говь-Алтай аймгийн Цогт, Есөнбулаг сум, Дархан-Уул аймгийн Дархан, Дундговь аймгийн Сайнцагаан сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Орхон сум, Өвөрхангай аймгийн Зүүнбүрэн, Тарагт сум, Сэлэнгэ аймгийн Орхон, Төв аймгийн Алтанбулаг, Мөнгөнморьт, Өндөрширээт, Увс аймгийн Завхан сум, Хэнтий аймгийн Хэрлэн, Баянмөнх, Ховд аймгийн Булган суманд, Хөвсгөл аймгийн Баянзүрх, Бүрэнтогтох, Мөрөн суманд, Нийслэлийн Баянгол, Багануур, Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн болон зам тээвэр, үйлдвэрлэлийн осолд өртсөн, сураггүй болсон тухай нийт 278 дуудлагаар дээрх  аймаг, нийслэлийн онцгой байдлын газар, хэлтэс ажиллан 303 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж, аюулгүй байдлыг хангасан.

Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд, Баянхонгор аймгийн Баацагаан сум, Дархан-Уул аймгийн Орхон сум, Дорнод аймгийн Баян-Уул суманд, Төв аймгийн Алтанбулаг, Баян, Өндөрширээт суманд, Сэлэнгэ аймгийн Орхон, Цагааннуур, Шаамар, Хэрлэн суманд, Хэнтий аймгийн Баянмөнх суманд, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох суманд Увс аймгийн Тариалан, Улаангом суманд ахуйн ослоор 20, усны ослоор 54, зам тээврийн ослоор 32 иргэн амь насаа алдсан.

Тав. Тэсэрч дэлбэрэх бодис, сум, галт хэрэгсэлтэй холбоотой осол:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг “УБЦТС” НӨҮГ-ын дэд станцын орчим 07 дугаар сарын 18-ны өдөр 1 ширхэг байлдааны зориулалттай сум байна гэсэн мэдээллýýð Онцгой байдлын ерөнхий газàð, Аврах тусгай ангè, Íийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангиóä ажиллаж  их бууны  100 мм-ийн тэсрүүлэгчгүй сургуулийн сум байсныг, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны 1 дүгээр гудамжны 42 тоотод хашаанд 07 дугаар сарын 30-ны өдөр 1 ширхэг байлдааны сум байна гэсэн мэдээллээр Аврах тусгай анги ажиллаж 22х8 см-ийн хэмжээтэй миномётын буудагдсан сумны хошуу байсныг, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Мишээл” эмнэлгийн ойролцоо 09 дүгээр сарын 15-ны өдөр сургалтын зориулалттай П-57 маркийн сум илэрсэн тухай дуудлагаар Аврах тусгай анги, Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Дүнжингарав” хотхоны 108 дугаар байрны 59 тоотод 09 дүгээр сарын 17-ны өдөр миномётын сум илэрсэн байсныг, Баянзүрх дүүргийн “Зүүн Алтан-Өлгий”-н 18 дугаар гудамжны ойролцоо 09 дүгээр сарын 18-ны өдөр грантомётын РПГ-7В загварын 1 ширхэг сум байсныг тухайн дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Аврах тусгай анги тус тус ажиллаж аюулгүй болгосон.

Зургаа. Хээрийн түймрийн талаар:

Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Архангай аймаг Тариат сум, Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сум, Дорнод аймгийн Булган, Баянтүмэн, Дашбалбар, Чойбалсан, Цагаан-Овоо Матад, Сэргэлэн сум, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Завхан аймгийн Алдархаан, Цагаанхайрхан, Их-уул, Тосонцэнгэл, Тэс суманд, Төв аймгийн Баянжаргал, Мөнгөнморьт сум, Сүхбаатар аймгийн Асгат, Дарьганга, Мөнххаан, Сүхбаатар, Халзан, Эрдэнэцагаан сум, Сэлэнгэ аймгийн Түшиг, Шаамар сум, Увс аймгийн Наранбулаг, Тариалан, Сагил сум, Хөвсгөл аймгийн Цагааннуур, Ренчинлхүмбэ сум, Хэнтий аймгийн Галшар суманд гарсан хээрийн түймрийг Онцгой байдлын 702 албан хаагч, 79 автомашин, орон нутгийн 3287 иргэн, 357 автомашин нийт 3989 хүн 436 автомашинтайгаар ажиллаж тус тус бүрэн унтраасан.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр гарсан ой, хээрийн түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 84 иргэн, 8 автомашин, 5 мотоцикл, нийт 107 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна

Дорнод аймгийн Дашбалбар суманд гарсан хээрийн түймэрт иргэн Б.Баярцогт /55 настай, эрэгтэй/,  Б.Уранчимэг /36 настай, эмэгтэй/ нар өртөж түлэгдсэн.

Долоо. Обьектын гал түймрийн талаар:

2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд улсын хэмжээнд обьектын 327 гал түймрийн дуудлагад аймаг, Нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн Аврах, гал унтраах ангиуд үйлчилж холбогдох арга хэмжээг авсан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны “МК интернэйшнл” ХХК-ийн хар ямааны бэлдмэл үйлдвэрлэдэг үйлдвэрийн байр, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 1 дүгээр 40 мянгатын 40, 42, 44 дүгээр байрнуудын дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 10, 14, 26, 29, 30, 34, 63, 65 дугаар ангиуд тус тус ажиллаж гал түймрийг бүрэн унтраасан.

Ховд аймаг, Нийслэлийн Чингэлтэй дүүргэт гарсан гал түймэрт 3 иргэн өртөж нас барсан. Нийслэлийн Багануур дүүрэгт 20 тонны чингэлэг ачсан ЗИЛ-130 загварын автомашин цахилгаан дамжуулах агаарын шугам шүргэсний улмаас 1 иргэн нар өртөж нас барсан бөгөөд түлэгдэж гэмтсэн 1 иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт гарсан гал түймрийн утаажилтын бүсээс нийт 18 иргэнийг тус тус  авран хамгаалсан.

Баянхонгор, Хэнтий аймаг, Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргэгт гарсан гал түймэрт 5 иргэн өртөж түлэгдсэн.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Шангрила-1” зочид буудлын барилгад 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гарсан гал түймрийн голомтоос нийт 23 иргэнийг авран хамгаалсан.

 

scroll to top