“Хүүхэд-Бидний ирээдүй” өдөрлөг зохион байгуулав

DSC9677.jpg

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын Ахмадын холбооноос алба хаагчдын хүүхдүүдэд албаа сурталчлан таниулах, аав, ээжийнхээ ажил, мэргэжлээр бахархах үзлийг төлөвшүүлэх, шилдэг, тэргүүний, онц сурлагатан, авьяаслаг хүүхдүүдийг шагнаж урамшуулах зорилгоор нэгдсэн удирдамж гарган “Хүүхэд-Бидний ирээдүй” өдөрлөгийг төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын нийт алба хаагчдын хүүхдүүдийн дунд зохион байгууллаа.

Өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн алба хаагчдын хүүхдүүдээ хүлээн авч баярлууллаа.

“Хүүхэд-Бидний ирээдүй” өдөрлөгийн үеэр ОБЕГ, ГСХ-гийн алба хаагчдын хүүхдүүд “Аав, ээжийн алба-бидний нүдээр” гар зургийн уралдаан, дуу, бүжиг, шүлэг, хөгжим, гар урлал, уран уншлагын төрлүүдээр өрсөлдөж, урлагийн тоглолтоо үе тэнгийнхэндээ сонирхуулсан юм.

Мөн гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох “Хэн ч, хаана ч, хэзээ ч БЭЛЭН” буухиа тэмцээнд авьяас чадвараа сорьлоо.

Энэхүү тэмцээнийг ОБЕГ-ын дэргэд Япон Улсын Жайка олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-өөс хамтран зохион байгууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top