Монголын хэт холын марафон гүйлтийн холбоотой хамтран зохион байгуулдаг “Багахангай марафон-2018” залуучууд, ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээнд 40 гаруй байгууллагын 800-гаад тамирчин оролцсоноос ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник-спортын хорооны баг тамирчид тэргүүн байр, “Алдар” спорт хорооны баг хоёрдугаар байр, Булган аймгийн баг тамирчид гуравдугаар байрт шалгарлаа.
Онцгой байдлын албаны багийн ахлагчаар ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник-спортын хорооны дасгалжуулагч, дэслэгч А.Золжаргал, туслах дасгалжуулагчаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Тэмүүжин нар ажиллажээ.