1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод, Сэлэнгэ аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 18-23 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 20-22 градус дулаан байна.
Төлөв байдал: 13, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, бусад хугацаанд нутгийн зарим газраар бороо орно. Салхи 14, 15-нд зарим газраар, 16-нд нутгийн зүүн хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Тэрэлж, Улз, Халхын голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. 15,16-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.11-ний өдрийн 12:18 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байлдын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай тасаг 5 км зам туулан 12:25 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт 2 гэр, 2 амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.11-ний өдрийн 13:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 15 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1.2 км зам туулан 14:01 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.11-ний өдрийн 21:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 21:58 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.
Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 06:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км зам туулан 06:17 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Ц /33 настай, эрэгтэй/ өртөж түлэгдсэн тул аймгийн ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Баавгайт уулын “Шарлангын гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т/ ойн түймрийн голомт /Ө-49011’28”, У-107034’08”/-ыг Зайнаас тандан судлах үндэсний төв 05.17-ны өдрийн 12:05 цагт илрүүлсэн. ОБЕГ-ын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 39 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 69 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 31 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Дорноговь аймгийн 11 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 8 ажилтан, нийт 253 хүн, 17 автомашин, 12 морьтой ажиллаж, 05.29-ний өдрийн 07:30 цагт түймрийг цурманд оруулсан. Мөн өдрийн 17:50 цагт түймэр зүүн урд, урд хэсгээрээ дахин ассан. 06.02-ны өдрийн 07:00-17:30 цагийн хооронд шиврээ бороо орж, 06.08-ны өдрийн 15:00 цагт цурманд оруулсан. 06.11-ний өдрийн байдлаар цурманд асаж, уугиж байгаа газар байхгүй, цэвэрлэгээ хийх ажил явагдаж байна. Мөн өдрийн 12:00 цагаас 15:00 цагийн хооронд бороо орсон. Түймэрт урьдчилсан байдлаар 23922 га талбай шатсан.
Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багийн Цүүцийн зүүн салааны “Хараа толгой” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.08-ны өдрийн 17:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 32 хүн, 3 автомашинтай ажиллаж мөн өдрийн 21:10 цагт цурманд оруулж, 06.10-ны өдрийн 22:00 цагт бүрэн унтрааж тус багийн Засаг дарга, Байгаль орчны улсын байцаагч нарт хүлээлгэн өгсөн. Түймэрт нийт 1.5 га талбай шатсан.
Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багийн “Байшинт-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.09-ний өдрийн 17:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 20 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 30 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.11-ний өдрийн 12:20 цагт унтраан, тус багийн Засаг дарга, Байгаль орчны улсын байцаагч нарт хүлээлгэн өгсөн. Түймэрт нийт 10 га талбай шатсан.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн “Моностой” ууланд /Шарынгол сумын төвөөс зүүн урд зүгт 27 км-т/ ойн түймэр гарсан турхай дуудлагыг 19:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашинтай унтраахаар ажиллаж 06.12-ны өдрийн 03:15 цагт унтраан тус сумын Байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгсөн.
Ой, хээрийн түймэр: Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харцайн-Их өтөг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.10-ны өдрийн 22:00 цагт хүлээн авч тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 37 хүн, 4 автомашинтай түймрийг унтраахаар ажиллаж 06.11-ний өдрийн 15:40 цагт унтраан тус багийн Засаг дарга, Байгаль орчны улсын байцаагч нарт хүлээлгэн өгсөн.Түймэрт нийт 4 га талбай шатсан.
4.Үйлдвэрлэлийн осол:
Ахуйн осол, гэмтэл: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд иргэн Б-гийн хашаанд, жорлонгийн 4 м гүнтэй нүхэнд хүн унасан тухай дуудлагыг 06.12-ний өдрийн 00:41 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Б /45 настай, эмэгтэй/ нүхэнд унасан байсныг эсэн мэнд гаргаж ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.
5.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Загаст нуур багийн “Загаст нуур” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ тус сумын харъяат малчин С-ийн хүү Н /2 настай, эрэгтэй/ 06.06-ны өдрийн 19:00 цагт гэрийнхээ гаднаас сураггүй алга болсон тухай дуудлагыг 06.07-ны өдрийн 08:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн 12 алба хаагч, Цагдаагийн газрын 4 алба хаагч, орон нутгийн 5 иргэн, ар гэрийн 10 хүн, нийт 31 хүн, 4 автомашин, 3 мотоцикль, 6 морьтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 06.11-ний өдөр хүүхэд сураггүй болсон газраас 16 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж 17:30 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон.
Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн Баян-Уул гэдэг газар иргэн Х-гийн охин У /2 настай, эмэгтэй/- нь ээжтэйгээ малд явж байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 06.08-ны өдрийн 20:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн 10 алба хаагч, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 3 алба хаагч, Цагдаагийн газрын 11 алба хаагч, орон нутгийн 2 иргэн, нийт 16 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр, “Баян-Уул, Цайдамын нуур” гэдэг газар 10 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 06.12-ны өдрийн 02:30 цагт түр зогсоосон. 06.12-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 4 км-т/ сумын харъяат Б /11 настай, эрэгтэй/ 05.28-ны өдрийн 16:00 цагт “Орхон” голд осолдсон дуудлагыг 05.29-ний өдрийн 10:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, ар гэрийн 12 хүн, нийт 22 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 06.11-ний өдөр тус сумын Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газраас ОХУ-ын хил хүртэл 100 км-т 2 удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 21:10 цагт түр зогсоосон. 06.12-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР