Команд штабын сургуульд өмнөд бүсийн 50 гаруй офицер хамрагдлаа

FB_IMG_1529048046771.jpg

  Онцгой байдлын ерөнхий газраас Өмнөд бүсийн Онцгой байдлын газрын офицер бүрэлдэхүүнийг хамруулан “Гамшгийн нөхцөл байдал үүссэн үеийн бүсийн төвийн удирдлага, зохицуулалт, хариу арга хэмжээ, харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг Өмнөд бүсийн төв Өмнөговь аймагт зохион байгууллаа.

 Команд штабын сургуульд Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр  аймгийн Онцгой байдлын газрын нийт 50 гаруй офицер  хамрагдсан юм.

  Гамшгаас хамгаалах менежментийн хөгжлийн чиг хандлага, бүс, бүсийн төвийн удирдлага зохицуулалт, гамшгийн үеийн харилцан ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, үүссэн цагийн байдлыг үнэлж, шийдвэр гаргах, офицер бүрэлдэхүүний штабын жигдрэлтийг хангах зорилготой тус команд штабын сургуулийг астрономийн 48 цаг, оперативын 168 цагийн багтаамжтай гурван үе шаттайгаар зохион байгууллаа.

  Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажилласан бөгөөд команд штабын сургуулийг дүүрэн хангалттай дүгнэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top