Дадлага, сургуульд 60 орчим алба хаагч хамрагдав

DSC_0701-1.jpg

   Усчин аврагчдын бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор НОБГ-ын харьяа Нийслэлийн аврах анги-105-аас “Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дадлага сургуулийг Гачуурт тосгон, Туул голын Хар усан тохойд  зохион байгууллаа.

 Дадлага cургуульд нийслэлийн Аврах анги-105, Гал түймэр унтраах, аврах ангийн 60 орчим алба хаагч оролцсон юм.

   Аврагчид дадлага, сургуулиар уснаас аврах ажиллагаа явуулахад ашиглагдах багаж хэрэгслийг хэрэглэх заавар, гүний шумбалт, завь жолоодох болон иргэдийг тээвэрлэх зэрэг сургалт, дадлагыг хийж, мэргэжлийн ур чадвараа бататгалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top