Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын бага хурал долдугаар сарын 3-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
Азийн сайд нарын бага хурал нь бүс нутгийн хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гамшигтай тэмцэх чадавхыг бий болгож бэхжүүлэх зорилготой бүс нутгийн зөвлөлийн (платформ) үүрэг гүйцэтгэдэг. Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ололт, амжилтыг бусад орнууддаа хуваалцах, зөвлөгөө өгөх, техникийн туслалцаа үзүүлэх асуудлыг зохицуулж, тулгарч байгаа бэрхшээл, асуудлыг хамтран шийдвэрлэдгээрээ онцлогтой хуралдаан юм.
Энэ удаагийн хурлаар 6 техникийн хуралдаан 8 сэдэвчилсэн хуралдааныг зохион байгуулж, бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр гарсан ололт амжилт, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэнэ.
Тус хурлыг Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриатайгаар Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.