1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа. Дундговь, Өмнөговь, Төв, Ховд, Хөвсгөл аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгаар 31-36 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, 23-25 градус дулаан байна.
Төлөв байдал: 17,19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд нутгийн зарим газраар, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын зарим газраар дуу цахилгантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
2.Объектын түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Дорнод аймгийн Булган сумын Өндөрхошуу багийн “Задгай”-д гражид хураалттай байсан ноос шатаж байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 04:39 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай, 50 км зам туулан 05:24 цагт очиж 53 минут ажиллаж унтраасан.
3.Үйлдвэрлэлийн осол:
Ахуйн осол, гэмтэл: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд мах, хиам утах зориулалттай халуун уурын төмөр хоолойноос хий авч байх явцад крант мултарч хиамны үйлдвэрийн ээлжийн сантехникч тус дүүргийн харъяат иргэн Т /45 настай, эрэгтэй/ халуун ууранд түлэгдэж нас барсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 10:19 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Т /45 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:
Үер: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд 07.15-ны өдрийн 15:00-15:30 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас болсон уруйн үерт тус сумын 2,3,4,12,13 дугаар багт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 16:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдангаар ахлуулсан 35 алба хаагч, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн 2 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 65 алба хаагч, Цахилгаан шугам сүлжээний газрын 3 хүн, Нийтийн аж ахуйн үлчилгээний “СУАТ” ХХК-ийн 5 хүн, “ЖОЛ” ХХК-ийн 8 хүн, орон нутгийн 24 иргэн, нийт 146 хүн, 24 техник хэрэгсэлтэй ажиллаж үерт боогдсон 163 хүнийг аюулгүй газарт гаргаж, гэр байшин нь орогнох боломжгүй болсон 95 иргэнийг түр хорогдох байранд байрлуулж, 2.8 км урт шуудуу татаж усыг зайлуулж байна. 07.16-ны өдөр хохирлыг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна.
5.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Усны осол /эрэн хайх, аврах/: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг багийн “Гуртын гүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 7 км-т/ Сэлэнгэ голын усанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат иргэн Б /25 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 07:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, ар гэрийн 30 хүн, нийт 41 хүн, 10 техник хэрэгсэлтэй 2 бүлэг болон хуваагдан 1 дүгээр бүлэг Хутаг-Өндөр сумын Хутаг багийн “Хар-Усны тохой” гэдэг газраас тус багийн “Уулын гол” гэдэг газар хүртэл 18 км-т 1 удаа гүний шумбалт хийж, 2 дугаар бүлэг Бугат сумын Баянтөгөл багийн “Ангын-Отог” гэдэг газраас Сэлэнгэ сумын Таримал багийн “Ацаг” гэдэг газар хүртэл 30 км-т эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 07.15-ны өдрийн 18:40 цагт түр зогсоосон. 07.16-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Их гутай” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ Хэрлэн голын усанд нийслэлийн Багануур дүүргийн харъяат иргэн Ж /57 настай, эрэгтэй/ 07.13-ны өдрийн 11:00 цагт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 17:21 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, тус сумын Цагдаагийн хэсгийн 1 алба хаагч, ар гэрийн 15 хүн, нийт 21 хүн, 6 автомашинтай 07.15-ны өдрийн 12:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг осолдсон газраас зүүн тийш 15 км-т тус багийн Өндөр-Эрэг гэдэг газар хүртэл зохион байгуулсан бөгөөд үр дүнд хүрээгүй тул 07.15-ны өдрийн 20:50 цагт түр зогсоосон. 07.16-ны өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Хондын боргио” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 12 км-т/ Цөх багийн “Хондын боргио” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 12 км-т/ Хяраа голын усанд тус сумын харъяат иргэн Б /45 настай, эмэгтэй/ 07.14-ний өдрийн 08:00 цагт живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 13:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Цагдаагийн газрын 16 алба хаагч, ар гэрийн 20 хүн, нийт 41 хүн, 7 автомашинтай 07.15-ны өдрийн 14:20 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад иргэн Б /45 настай, эмэгтэй/ нь мөн өдрийн 22:10 цагт “Хондын боргио” гэдэг газар өөрөө эсэн мэнд ирсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР