Орхон аймгийн ОБГ-ын ГТУА 56-р ангийн баг тамирчид аваргаллаа

9X1A5666.jpg

    Онцгой байдлын ерөнхий газраас Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах тэмцээнийг НОБГ-ын харьяа Баянхошуун дахь сургалтын цогцолборт өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

       Улсын аварга шалгаруулах 21 дэх тэмцээнд “Алтан гадас”, “Мөнгөн дуулга”,  “Од”, “Шонхор”, “Ган дуулга” гэсэн 5 клубын нийт 21 багийн 200 орчим тамирчин оролцож, довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

 Довтолгооны шатны төрөлд нэгдүгээр байранд УБТЗЦХАлба, спортын мастер Н.Пүрэвдаш 15:00 секундээр, хоёрдугаар байранд Булган аймгийн ОБГ-ын ГТУА 20-р ангийн аврагч, ОУХМ О.Мөнхтунгалаг 15:15 секундээр, гуравдугаар байранд  НОБГ-ын Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн ГТУА 10-р ангийн аврагч, спортын дэд мастер Э.Алтаншагай 15:19 секундээр, мөн Увс аймгийн ОБГ-ын ГТУА 41-р ангийн аврагч Д.Даваабаяр 15:62 секундын амжилтаар тус тус шалгарлаа.

Мөн саадтай 100 метрийн төрөлд нэгдүгээр байранд, Орхон аймгийн ОБГ-ын ГТУА 58-р ангийн аврагч Э.Баттулга 17:49 сек,  хоёрдугаар байранд НОБГ-ын Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн ГТУА 10-р ангийн аврагч, спортын дэд мастер Э.Алтаншагай 20:54 сек, гуравдугаар байранд УБТЗЦХАлба спортын мастер  Д.Саруул-Ирээдүй  23:33 сек, мөн НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн ОБХ-ийн ГТУА 26-р ангийн аврагч  Д.Ариунболд 23:63 секундын амжилтаар шалгарав.

Харин 4х100 метрийн буухиа төрлийн тэмцээний нэгдүгээр байранд 1:01:63 амжилтаар, ХСИС-ийн ОБСургуулийн 1-р баг, хоёрдугаар байранд 1:03:12 амжилтаар, Орхон аймгийн ОБГ-ын ГТУА 58-р анги,  гуравдугаар байранд 1:02:94 амжилтаар, ХСИС-ийн ОБСургуулийн 2-р баг тус тус шалгарсан бол байлдааны тархалтын төрөлд нэгдүгээр байранд 33:31 секундээр НОБГ-ын Налайх дүүргийн ОБХ-ийн ГТУА 28-р анги, хоёрдугаар байранд 33:54 секундээр  Дархан аймгийн ОБГ-ын ГТУА 22-р анги, гуравдугаар байранд 34:19 секундээр Орхон аймгийн ОБГ-ын ГТУА 56-р ангийн баг тамирчид тус тус шалгарсан юм.

   Хоёр төрөлтийн тэмцээний нэгдүгээр байранд 32:76 сек амжилтаар Дархан аймгийн ОБГ-ын ГТУА 22-р ангийн аврагч, ОУХМастер О.Батсайхан, хоёрдугаар байранд 33:71 сек амжилтаар НОБГ-ын Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн ГТУА 10-р анги, спортын дэд мастер Э.Алтаншагай, гуравдугаар байранд 34:03 сек амжилтаар  Орхон аймгийн ОБГ-ын ГТУА 58-р ангийн аврагч Ц.Балжинням нар тодорлоо.

  Харин тэмцээний нэгдсэн дүнгээр гуравдугаар байранд 20 оноогоор, Орхон аймгийн ОБГ-ын ГТУА 58-р анги, хоёрдугаар байранд 18 оноогоор, Булган аймгийн ОБГ-ын ГТУА 20-р анги, нэгдүгээр байранд 9 оноогоор, Орхон аймгийн ОБГ-ын ГТУА 56-р анги шалгарч, 2018 оны улсын аварга шалгаруулах Гал унтраах техникийн олон төрөлт спортын аварга боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top