Гүний уснаас аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулав

37700901_1797719710312154_5997987417309577216_n.jpg

  Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас Эрэн хайх аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиудын аврагч-гал сөнөөгчдийн дунд “Иргэд автомашинтайгаар осолдсон үед аврах ажиллагааг зохион байгуулах нь” сэдэвт гүний уснаас аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгууллаа.  

   Аврагчдын гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагааны чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох зорилготой дадлага, сургууль нь усны гүнийн камер ашиглан тандалт хийх,  аврагч нар найман метрийн гүний шумбалт хийн нэрвэгдсэн иргэнийг усны гүнээс гаргах, усанд осолдсон иргэнд амилуулах суурь тусламж үзүүлэх, живсэн автомашиныг усны гүнээс татан гаргах гэсэн дөрвөн үе шаттайгаар явагдсан юм.

Дадлага сургуульд нийт 24 алба хаагч хамрагдлаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top