Олон нийтийн сүлжээгээр тараагдаад буй ОБЕГ-т огт ажилладаггүй, Дэд ахлах Д.Самбуу гэх нэрийг ашиглан, ” “Ривер гарден” хотхон борооны улмаас үерт өртсөн, хөрсний усанд нэрвэгдсэн, байрнууд 5-8 градусын хазайлт өгсөн, зоорийн давхрын усыг соруулж байсан хүн цахилгаанд цохиулж амиа алдсан …”, “Барилгын усны хамгаалалтын далан, барилгын аяган суурийн материал эсэргүүцэл зэргийг тооцож бариагүй …” гэх мэт мэдээллүүд нь ор үндэслэлгүй, худал болохыг мэдэгдэж байна. Мөн Онцгой байдлын ерөнхий газар болон харьяа нэгжүүд олон нийтийн сүлжээгээр “Ривер гарден” хотхоны талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй болно.
Онцгой байдлын ерөнхий газар