1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим болон Тэс голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с. 23-25 градус дулаан байна.
Төлөв байдал: 3-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 4, 5-нд зарим газраар, 6-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан:Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 7 дугаар гудамжинд иргэн Б-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 13:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 4 км зам туулан 13:07 цагт очиж, 18 минут ажиллаж унтраасан.
3.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн “Сударын хаяа” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 38 км-т /У-102018/00//, Ө-50015/ 00/// 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 08.02-ны өдрийн 06:09 цагт ООГХ-ээс утсаар мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч Ж.Ганзоригоос тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
Үер: Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 07.15-ны өдрийн 15:00-15:30 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас болсон уруйн үерт тус сумын 2,3,4,12,13 дугаар багт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 16:05 цагт хүлээн авсан. Дахин 07.16-ны өдрийн 17:13 цагт аадар бороо орж, “Бөхөн” уулнаас уруйн үер буусан тухай мэдээллийг 17:46 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 3 нэгж техниктэй, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн 6 алба хаагч, 2 нэгж техниктэй, ЗХ-ний 340 дүгээр ангийн 9 алба хаагч, 5 нэгж техниктэй, Хилийн 0165 дугаар ангийн 8 алба хаагч, 3 нэгж техниктэй, аймгийн Засаг даргын Тамгын газрын 2 хүн, 1 нэгж техниктэй, Өлгий сумын ЗДТГ-ын 7 хүн, 4 нэгж техниктэй, Мэргэжлийн хяналтын газрын 3 хүн, 1 нэгж техниктэй, Эрүүл мэндийн газрын 10 хүн, 5 нэгж техниктэй, Хүнс хөдөө аж ахуйн 5 хүн, 1 нэгж техниктэй, Боловсрол, соёл урлагийн газрын 2 хүн, 1 нэгж техник, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 7 хүн, 2 нэгж техниктэй, нийт 11 байгууллагын 69 хүн, 28 нэгж техниктэйгээр 08.01-ний өдөр үерийн гамшгийн голомтод сэргээн босгох ажиллагааг явуулж, нийтийн эзэмшлийн 11 га талбайгаас 3179 тн лаг шавар цэвэрлэж, 187 удаа тээвэрлэлт хийж зайлуулсан, 4 га талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн. Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн биеийн тамирын зааланд байрлаж байгаа 8 өрхийн 30 иргэн хоол, цайгаа өөрсдөө хариуцаж байна.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Усны осол /эрэн хайх, аврах/:Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ж /10 настай, эрэгтэй/, А /13 настай, эмэгтэй/ нар “Ховд” голын усанд живсэн тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг 06.25-наас 07.09-ний өдрүүдэд, 07.21-нээс 07.23-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 07.31-ний өдөр дахин хүсэлт гаргасан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай, ар гэрийнх нь 5 хүн, 1 автомашинтай, нийт 9 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллааг зохион байгуулж, 08.01-ний өдөр осолдсон газраас Хасбаатарын хөшөө хүртэл “Ховд” голын усаар нийт 6 км-т, 6 удаа шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:20 цагт түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааны явцад Хасбаатарын хөшөөний орчмоос 2018.06.08-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон Өлгий сумын Цагаан-Эрэг багийн харьяат иргэн А /34 настай, эрэгтэй/-ын цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Баянхонгор аймгийн Жаргалант сумын Эмээлт толгой багийн “Эмээлт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 5 км-т/ Тус сумын Хөндлөн багийн харьяат малчин Б /22 настай, эрэгтэй/ Байдраг голыг морьтойгоо гатлах гэж байгаад живсэн тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 19:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 10 иргэн, 3 автомашинтай, нийт 18 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Бусад:Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Өвгөн жаргалант багийн “Хайрханы гарам’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ Өртөмт” голд иргэн Н-ын “Ланд Крузер-100”, Б-ын “Ланд Крузер-80” загварын 2 автомашин /7 зорчигчтой/ суусан тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 18:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 60 км зам туулан 20:45 цагт очиж, 35 минут ажиллаж татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР